
Номыг зөвхөн уншдаггүй. Номоор гал түлж, өрөөгөө чимж, бэлэг болгож, тавиур хийж болно. Бас гайхалтай урлагийн бүтээл бий болгож болно. Дотроо ч тэр, гаднаа ч тэр бусдын сонирхол татахуйц байдлаар урласан өвөрмөц номуудыг сонирхуулъя.

1. Nick Georgiou гэдэг уран бүтээлч номоор хүний дотоод сэтгэл, зан араншинг олон өнгөөр илэрхийлж тун содон шийдэлтэй "хөшөө" хийжээ.

2. Nick Georgiou-гийн бас нэгэн өвөрмөц бүтээл. Хаягдал номын хуудас ашигласан энэ бүтээлийг зүгээр л "Хүн" гэж нэрлэдэг.

3. 1996 онд Преториагийн их сургуулийн төгсөх оюутан сургуульдаа дурсгажээ.

4.Дэлхийн олон орны үзэсгэлэн дамжин тавигддаг контемпорари уран бүтээлч Брайн Детмерийн хуучны номууд. Номыг хутгаар сийлж, янз бүрийн шигтгээ, оруулга, будаг ашигладаг.

5. Уран барималч Matej Krén-ий цаасан бүтээл. Тэрбээр зөвхөн өөрийн уншсан номоо ашиглан хийжээ.

6. Роберт Де. Хүүхдүүдэд уншуулахын тулд янз бүрийн хэлбэртэй ном гаргадаг. Тэдгээр нь ихэнхидээ урлагийн тухай өгүүлдэг аж.

7. Samantha Huang-ийн зохиосон Англи-Япон хэлний өвөрмөц толь бичиг.

8. Данийн Орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байдаг. Ном уншингаа өөрийн мөрөөдлийн байшингаа төсөөлж болно.

9. Ном бас гэрэл. Энэ жижиг гэрэл нь маш бага эрчим хүч ашигладаг. Японы уран бүтээлч Takeshi Ishiguro-гийн загвар.

10. Энэ номоор хог шүүрдэхгүй нь тодорхой ч содон зүйл сонирхдог хүмүүс маш өндөр үнээр худалдаж авдаг. Зохиогч- Robert The.
24tsag.mn