
Зах зээлийн нийт үнэлгээ 38.1 тэрбум төгрөгөөр буюу 2.0 хувиар буурч, 1 их наяд 897.1 тэрбум төгрөг болсон байна. Нийт 57 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 28 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Хөх ган /812.6 мянган ширхэг/, Ремикон /301.1 мянган ширхэг/, Гермес Центр /101.9 мянган ширхэг / компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Хөх ган /146. сая төгрөг/, Ремикон /53.8 сая төгрөг/, АПУ /48.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Анхдагч зах зээлийн арилжаагаар "Э-Транс Ложистикс " ХК-ийн 7.7 сая ширхэг хувьцааг 924.0 сая төгрөгөөр арилжлаа.
Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 7.0 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 70.1 сая төгрөгөөр арилжсан байна.