МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарласан ч өнөөдөр үүрийн 05.00 цагт биеийн байдал нь муудсан талаар мэдээлсэн билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарласан ч өнөөдөр үүрийн 05.00 цагт биеийн байдал нь муудсан талаар мэдээлсэн билээ. Түүний бие муудаж шоконд орсон учир Төв аймгийн хорих ангийн удирдлагууд Н.Энхбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэнэ гэжээ. Харин МАХН-ын удирдлага болон гишүүд, дэмжигчид нь түүнийг эсэргүүцэж, хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийг Төв аймгийн хорих ангийн удирдлагуудаас шаардсан байна. Иймд түүнийг аль эмнэлэгт хэвтүүлэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хорих ангийн удирдлагуудтай уулзаж байгаа аж. Мөн МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт хүргэ гэсэн шаардлагыг биелүүлэхгүй бол хорих анги руу дайрна гэжээ.
Б.Чимэг