зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Тэтгэвэр хамгийн багдаа 23 хувь, зарим хүнийх гурав дахин нэмэгдэж байгаа

2012-5-05
0
ЖИРГЭХ
    Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

 хүрэлбаатар.1    Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

- Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчиллээ. Тэтгэвэрт ямар өөрчлөлт гарч байгаа вэ?    


   Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дагуу ахмадуудын тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс эхлэн 35 мянган төгрөгөөр, 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 2012 оны төсөвт тусгасан. Мөн үүний зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганаар тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн зөрүүг арилгах  шийдвэр гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталлаа.

   Ингэхдээ 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, орлогоо сонгон тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээг дээрх  хуульд орсон өөрчлөлтөөр 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхэлж байсан ажил албан тушаал, шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн нөхцөл  ижил иргэдийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байхаар дүйцүүлэн гаргалаа. Үүний дагуу тэтгэвэр нь янз янзаар нэмэгдэж, хамгийн багадаа 23 хувь, зарим хүнийх 3 дахин нэмэгдэж байгаа тохиолдол бий. Тухайлбал 1987-1991 оны цалингаас бодож тэтгэврээ тогтоолгосон автобусны жолоочийн тэтгэврийн хэмжээ 140300 төгрөг байсан бол одоо 282.0 мянга болж хоёр дахин нэмэгдэж байгаа.

   Мөн Ховд аймгийн харъяат барилгын архитектур мэргэжилтэй хүн 1995 оноос өмнөх цалингаас бодож 140300 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол дээрх хуулийн өөрчлөлтөөр өнөөдөр 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч үндсэндээ гурав дахин нэмэгдэж байгаа юм. Дунджаар аваад үзэхэд 1995 оноос өмнөх цалин хөлснөөсөө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр 63 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр  энэ удаагийн Засгийн газрын шийдвэрээр ижил төстэй мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүүг үндсэндээ бүрэн арилгасан гэж хэлж болно.

   Үүнээс гадна хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180300-аар тогтоосон. Харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145200 болгож өөрчиллөө. Өөрөөр хэлбэл одоогийнхоос тус тусад нь 40 мянгаар нэмэгдүүлсэн. Тэгэхээр ахмадуудын хувьд тэтгэврийн зөрүүг арилгасан, нийгэм эдийн засгийн бодит байдалд дүйцэхүйц хэмжээний тэтгэвэр авах боломж бүрдлээ. Мөн одоо ижил төрлийн мэргэжилтэй мөртлөө 1995 оноос өмнө, хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгасан зарчмын томоохон шийдэлд хүрлээ.

- Төрийн албан хаагчдын цалинг  50 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл энэ нь инфляцыг гүйцэхгүй байна гэсэн шүүмжлэл байна?


   Цалинг энэ оны 2 дугаар сарын 1-нээс 80 мянгаар төгрөгөөр, 05 сарын 1-нээс эхлээд 23 хувиар нэмэгдүүлж, дунджаар төрийн албан хаагчийн цалин 53 хувиар нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд цалингийн дундаж хэмжээ 630 мянга болж байгаа юм. Мэдээж үүнээс доош цалин авч байгаа иргэд байгаа, ихийг ч авч байгаа хүн бий.

- Үүнээс гадна Засгийн газар Тавантолгой хувьцаатай холбоотой шийдвэр гаргалаа. Иргэд энэ сарын 20 гэхэд хувьцаагаа авах уу, зарах уу гэдэг сонголтоо хийх нь. 20 хоногийг дотор хувьцаагаа худалдах хүмүүсийг бүртгэж амжих уу?

   Цаг хугацааны хувьд шахуу байгаа. Гэхдээ манай төрийн байгууллагууд энэ ажлыг хугацаанд нь хийх боломжтой гэж мэдэгдэж байгаа. Улс орон даяар явж хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бичилтийг нь хийж, хувьцаагаа сонгох уу, мөнгөө сонгох уу гэдэг ажлыг зохион байгуулна. Үүнд дээр нэмж хэлэхэд Тавантолгойн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах хугацаа болоогүй байгаа. Ялангуяа ард иргэдийн хувьд хувьцаагаа  брокер диллерийн компанид өгч мөнгө тушаах шаардлага огт байхгүй. Яагаад гэхээр Тавантолгойн хувьцааг хөрөнгийг бирж дээр зарж эхэлснээс хойш боркер диллэрийн компаниар дамжиж иргэд өөрсдөө хувьцаагаа зарах эсэх захиалгаа өгдөг.

  Тэгэхээр дор хаяж жилээс, жил хагасын дараа Тавантолгойн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах учраас тэр хүртэл мөнгөө брокер диллерийн компаниудад дэмий битгий хадгалуул гэж хэмээр байна. Яагаад гэхээр үүнд хадгаламж зээлийн хоршоотой адил эрсдэл бий.Тиймээс иргэд өөрсдөө эрсдэл гаргачихаад Засгийн газар цаг тухайд нь хэлж анхааруулаагүй гэсэн зүйл ярихаас урьдчилан сэргийлж байна.

   Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа нь тогтворжсон хойно нь Тавантолгойн хувьцааг зарах үйл ажиллагааг хийхгүй бол ард иргэд цаана нь хохирно. Дээр үед ягаан, цэнхэр тасалбар өгчихөөд түүнийгээ сайн тайлбарлаж өгөөгүйгээс олон иргэд хохирч, үүнтэй холбоотой гомдол одоог хүртэл тасрахгүй байна. Тухайлбал Завхан аймгийн брокер диллерийн компанийн н.Бадрах гэж хүн ард иргэдийн хувьцааг хууль бусаар зарчихсан явдал гарсан.  Үүнээс л хамгаалах үүднээс Засгийн газар анхааруулж байгаа юм. Олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын зах зээл дээр хувьцаа зарах цаг хугацаанаас жилийн өмнө данс нээх замаар мөнгө цуглуулж авчхаад дараа нь ард иргэдийг хохироох вий гэж болгоомжилж байна.

   Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муу байгаа болохоор иргэд мөнгөө авах уу хувьцаагаа авч үлдэх үү гэдэг шийдвэр гаргахад хүнд байгаа байх.

   Ард иргэд сонголтоо хийх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн Сайншандын аж үйлдвэрийн парк руу чиглэсэн төмөр замын ажлыг эхлүүлнэ. Ингээд Тавантолгойн дэд бүтцийн асуудал шийдэгдээд эхлэхээр ирээдүйд Тавантолгойгоос орж ирэх орлогод иргэд итгэж байвал хувьцаагаа авч үлдэх хэрэгтэй. Үнэхээр өнөөдөр мөнгө нь хэрэгтэй байгаад хувьцаагаа заръя гэсэн тохиолдолд Засгийн газарт худалдах боломжтой.

   Үүнээс гадна сая  Засгийн хуралдаанаар Өмнийн говийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр автозам, эрчим хүч,төмөр замын чиглэлээр хийгдэх ажлыг эрчимжүүлхийг даалгасан тогтоол гаргасан. Энэ нь Тавантолгойн үнэ цэнэ цаашид, ирээдүйд өсөн нэмэгдэх нөхцлийг л хангаж өгч байгаа хэрэг юм.   Түүнчлэн Засгийн газраас тогтоолын дагуу ард иргэдэд хувьцааны талаарх ойлголтыг өгөх, дээр нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байна.
Эх сурвалж: open-government.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.13.27)
    битгий согуулийн шоу хийгээд бай.
    2012 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.20.129)
    YAASAN HUDLAA HUTSDAG GOLOG VE.
    2012 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    3 цаг 11 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 8 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    7 цаг 16 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    7 цаг 43 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    7 цаг 52 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    8 цаг 25 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    8 цаг 31 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    8 цаг 32 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 44 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    9 цаг 54 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    11 цаг 21 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    11 цаг 35 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    11 цаг 46 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    11 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 5 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    12 цаг 10 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    12 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 23 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    13 цаг 43 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК