Өнөөдөр Засгийн газрын ордонд “Оюутан манлайлал” сэдэвт үндэсний чуулган болж байна.

Өнөөдөр Засгийн газрын ордонд “Оюутан манлайлал” сэдэвт үндэсний чуулган болж байна. Энэ чуулганд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн шилдэг оюутнууд чуулж байгаа юм. Мөн Сангийн яам, НХХЯ, БОАЖЯ, БСШУЯ оролцож байна. “Оюутан манлайлал” чуулга уулзалтыг ерөнхий сайд С.Батболд зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг 46 оюутныг шалгаруулж, нэг жилийн сургалтын төлбөрөөр шагнах аж.