зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үзэгдэл бүр өөр өнгө төрхтэй ”Мөрөөдлийн театр”-ын жүжиг

2012-5-05
0
ЖИРГЭХ
19.00 цаг. Тусгаар тогтнолын ордон. Хайртай бол эргэж хараарай. Энэ бол "Мөрөөдлийн театр"-ийн залуусын тавдугаар сарын 15 хүртэл тоглогдох шинэ жүжгийн тов.
    19.00 цаг. Тусгаар тогтнолын ордон. Хайртай бол эргэж хараарай. Энэ бол "Мөрөөдлийн театр"-ийн залуусын тавдугаар сарын 15 хүртэл тоглогдох шинэ жүжгийн тов. Хавар хайр ирдэг шиг энэ улиралд яг тохирсон Хайртай бол...гэсэн нэртэй энэхүү жүжгийг сурвалжлах эрх авах хүсэлтээ жүжигчин Г.Алтаншагайд хэлэхэд тэрээр дуртайяа хүлээж авсан юм. Хайр дурлал, хонхны баяр, залуусын улирал гэсэн давхар, давхар давхцалтай жүжгийг үзсэн сурвалжлагаа хүргэж байна.
"Мөрөөдлийн театр"-ийнхан жүжигтээ бэлдэнэ.
Picture 187
    Энд олны хэсэгт тоглох СУИС, Сити дээд сургуулийн оюутнууд хувцасаа солино, тэнд жүжигчин Д.Баттөмөр будаг түрхэж, өөрөө өөрийнхөө нүүрийг хувиргана. Залуу жүжигчин О.Дөлгөөн жүжигтээ тоглох бүх бэлтгэлээ хангачихсан бусдыгаа хүлээн сууна. Жүжигчин Г.Алтаншагай продюсерийн үүрэг гүйцэтгэж, энүүгээр тэрүүгээр ажил зохицуулна, бусдаасаа илүү туршлагатай жүжигчин Г.Эрхэмбаяр жүжгээ хурдан эхлэхийг хүлээн нааш, цааш хөлхөнө.
    Зохиолч Ш.Гүрбазар, найруулагч Н.Наранбаатар, "Мөрөөдлийн театр"-ийн жүжигчдийн хамтын бүтээл "Хайртай бол эргэж хараарай" жүжиг залуусын шоугаар эхэллээ. Жүжгийн эхлэл доргио эхэлсэн болохоор эхнээсээ аваад дуустал эрч хүч, хүсэл мөрөөдөл, хязгааргүй хүсэл тэмүүлэл тайзнаас мэдрэгдэж байлаа.

Залуус шоудаж байна

    Жүжгийн нэгдүгээр үзэгдэл. Хонхны баяр нь удахгүй болно. Оюутны ширээнээс амьдралын зам руу алхах залуус нэг нэгнээсээ салан одно гэдэг жаахан харамсалтай. Оюутны дотуур байранд амьдардаг, амьдрал нь тийм ч хангалуун биш гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй, тусархүү, жаахан хулчгардуу оюутан Цэлмэгийн дүрийг жүжигчин Д.Баттөмөр бүтээжээ. Харин Г.Алтаншагай эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, дэврүүн, аливаа зүйлийг бодитоор биш сэтгэлийн хөөрөл, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж хүлээж авдаг оюутан Сайнтөгсийн дүрд тоглоно. Хонхны баяраараа Цэлмэг хар костюм, Сайнтөгс цагаан костюм өмсөж гангарна гэж ярьж, мөрөөдөж байгааг үзэж буй үзэгчид нээрээ л ийм байдаг даа гэж бодохоос л инээд нь хүрнэ.

Халагдах цэрэг, төгсөх оюутан барцадтай

    Энэ үгийг Цэлмэг хэлснээр жүжгийн өрнөл хэсэг эхэлж Сарантэргэл гэгч бүсгүй тэдний амьдралд гарч ирнэ. Энэ дүрд Жүжигчин О.Дөлгөөн тоглосон, нөхрөөрөө харамлуулж, халамжийг хүссэн, сэтгэл дотроо сайхан хайрыг хүссэн бүсгүйн дүрийг гаргажээ. Сарантэргэл бүсгүй сандал дээр согтуу сууна. Түүнийг харсан Цэлмэг, Сайнаа хоёр...Эндээс бүх зүйл эхэлнэ. Үргэлжлэлийг жүжгээс. Жүжгийн дөрөвдүгээр үзэгдлээс сөрөг талын баатар гарч ирэх нь жүжгийн өрнөл үргэлжилж, туйл хэсэгтээ хүрч байж болох юм.
Picture 187
    Баян хүний нүдээр эгэл жирийн оюутнуудыг нийгмийн хог шаар гэж үздэг болох, зиндаа зиндаагаараа шалгарсан хүмүүс гэх зэргээр өнөөгийн нийгмийн амьдралын бодит байдлыг харуулжээ. Хөнгөн, дэврүүн сэтгэлтэй оюутнуудаар могой бариулж өөрсдөө ард нь үлддэг атгаг сэтгэлт баяны дүрийг Г.Эрхэмбаяр бүтээнэ.

Өөр хүнтэй унтчихвал яах вэ?

    Нэг жилийн өмнө бичигдсэн, тэр цагаас хойш ажиллаж эхэлсэн энэ жүжигт хүн яагаад чоно болдог вэ, хүн зүрхээрээ амьсгалдаг уу эсвэл гэсэн асуултын хариултыг хэдхэн минутанд олж авах болно.
    Дээдсийн эрвээхэй, өндөр зэрэглэлийн янхан, ажилгүй болгох уу, амьдралгүй болгох уу, өөр хүнтэй унтчихвал яах уу?, хүн амьдралдаа нэг л удаа хуримаа хийх ёстой биз дээ, та хоёрыг алсан ч чадна гэх зэрэг жүжигт гарах үг, өгүүлбэр, үйлдэл, үзэгдэл болгон нь шударга бус байдал, бүтэлгүй гэрлэлт, хууран мэхлэлт, мөнгө хөрөнгө, эрх мэдэл зэрэг асуудлыг хөндөн тавьжээ. Нөгөө талаар хүн зүрхээрээ биш хайраар амьсгалдаг, хайр нэг л өглөө ирдэг, эргээд хараач гэх зэрэг романтик хайр дурлалын ариун нандиныг харуулсан хэсгүүд ч гарна.
Picture 187

    Жүжгийн төгсгөл. Цэлмэг хар костюм өмсчээ. Сараа Сайнтөгсөд өөрийнх нь өмсөхийг хүссэн цагаан костюмыг авчирлаа. Гэвч Сайнтөгсийн нүд...Эргээд хараач, эргээд хараач...Хайртай бол эргэж хараарай.
    Сараа эргэж харах болов уу, Сайнтөгсийн нүд яасан юм бол, хартай мөртлөө хуурамч нөхөр яах бол, Цэлмэг хайраа олох болов уу? эдгээр асуултын хариу, үйл явдлын тайллыг жүжгээс ирж үзээрэй. Жүжигт гаргалгаа гэдэг үг их тохиолдоно. Цэлмэг, Сайнтөгс нар ямар гаргалгаа гаргасан бол? Яриад өгчихвөл сонирхолгүй.

    Том түрийвч, түүн доторх виза картууд, хөгжим, ном, сандал гэх зэргээр тавилгыг зургаар үзүүлсэн оюутны байр, зүрх, сарнай, ягаан өнгөөр илэрхийлэгдсэн тайз засал.  Жүжгийн явцад үзэгчид огтхон ч уйдсангүй, зүүрмэглэсэнгүй, тэднийг албаар алгыг нь ташуулсангүй. Танхим дүүрэн үзэгчид нэг үе инээж, өөрийн эрхгүй алгаа ташиж, зарим үед түгшиж, нөгөө үе ямар хөөрхөн юм бэ, зэвүүн гэдэг нь гэх зэргээр сэтгэлийн хөөрлөө илэрхийлнэ.

    Залуу жүжигчдийн өөрийн амьдран буй орчноо хэрхэн харж, илэрхийлж байгаа нь сэтгэлд нэгийг бодуулж, багагүй ухаарал төрүүлэхүйц жүжгийг уран бүтээлчидтэй ярилцсан юм.

Жүжигчин О.Дөлгөөн:

Picture 235-Яагаад "Мөрөөдлийн театр"-ыг сонгов?

-Энэ бол сонголт биш. Маш том боломж. Сургуулиа төгсөөгүй, дипломоо ч аваагүй байгаа залуу жүжигчин миний хувьд "Мөрөөдлийн театр"-ын залуустайгаа хамтран жүжгийн гол дүрийг бүтээж байгаадаа баяртай байна.

-Жүжгийн үзэгдлүүдээс чиний тоглох дуртай хэсэг эсвэл ямар үг нь илүү таалагддаг вэ?


-"Тэр хүүхдүүд нь аавыгаа дууриасан зодоонч байгаасай" гэдэг үг. Сараа яагаад ингэж хэлснийг жүжгээс ирж үзээрэй.

Жүжигчин Г.Эрхэмбаяр:

Picture 187-Драмын теарт жүжигчин байх энэ театрт тоглохын гол ялгаа юу байна? Энэ жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?

-Би Драмын театраас асар олон зүйлийг сурч авсан. "Мөрөөдлийн театр"-т ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жүжигт эсрэг талын баатар буюу хартай нөхрийн дүр бүтээсэн.

Энэ жүжгээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Оюутан насны амьдрал адал явдлаар дүүрэн. Энэ адал явдлын явцад алдаа гаргах тохиолдол бий. Оюутан насаа хайрлаж, алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг харуулахыг хичээсэн.

Picture 187Жүжигчин: Г.Алтаншагай:

-Овжин, сэргэлэн атлаа цагаахан сэтгэлтэй залуугийн дүр бүтээхийг зорьсон юм шиг санагдлаа?

-Сайнтөгс бол амьдралыг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг. Өөртөө итгэлтэй, дурламтгай залуу. Дурламтгай залуу байснаа хайраа гэнэт олж авч байгаа азтай залуу.

-Үзэгчид жүжгийг үзээд юу ойлговол "Мөрөөдлийн театр"-ынхны зорилго биелэх вэ?

-Аливаа зүйл үргэлж тохиолдлын шинжтэй. Заяаны хань, аз, эз бүгд л тохиолдол. Санаандгүй зүйл гэж байдаггүй. Санаандгүй зүйлээс их зүйл урган гардаг гэдгийг харуулахыг зорьсон. Хайр гэнэт л ирдэг. Нэг л өглөө ирдэг гэдгийг энэ жүжгээрээ харуулахыг зорьсон. Хэрвээ хайртай бол заавал ч үгүй эргэж харж байх ёстой. Тэр чигээрээ хэзээ ч нүүрээ буруулаад явж болохгүй. Зүрх сэтгэлээ зориулсан бол хайрынхаа төлөө тэмцэх ёстой. Хайрынхаа төлөө эргээд уучлах орон зайг үлдээж байх хэрэгтэй гэдгийг харуулахыг хичээсэн.

-Жүжиг ямар нэгэн хэв загварт баригдаагүй, чөлөөтэй сэтгэсэн юм шиг?Энэ нь ч үзэгчид таалагдаж, бодит амьдралд ойр байсан болов уу?

Шоу драмын хэлбэрээр тавигдаж буй анхны жүжиг. Драм гэдэг эхлэл, өрнөл, туйл,тайлал, төгсгөлтэй байдаг учраас 1 цаг 40 минутын турш энэ процедурын дагуу явагдсан. Дотроо шоу элементүүд орж байгаагаараа онцлогтой. Гол дүрийн хоёр жүжигчин нь сургуулиа төгсөж буй залуус. Оюутны ширээнээс амьдрал руу хөл тавьж буй залуус. Хонхны баяраа тэмдэглэх гэж буй. Хүний зүрхэн дэх хонх жингэнэнэ гэдэг хамгийн чухал. Тайз заслын өвөрмөц шийдлийг Одко, Сэржээ гэсэн тайзны шинэ залуу зураачид ажилласан.
    Сүүлийн жилүүдэд салалт ихсэж байгаа нь зүрхээ сонсоогүйтэй холбоотой. Зөвхөн санхүү хөрөнгө мөнгө харж эсвэл сэтгэлийн хөөрөлд автсандаа гэрлэсэн нь ихэвчлэн салалтад хүргэдэг гэдгийг найруулагч маань харуулахыг зорьсон.
Хайртай бол эргэж хараарай...6 үзэгдэлтэй, жүжигчдээс тодорхой хэмжээний ур чадвар шаардсан, үзэгдэл болгон өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй энэхүү жүжиг таны сонирхлыг татна.
Picture 187
/24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (124.158.75.10)
    yoo uzmeer sanagdchihlaaa
    2012 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    3 цаг 12 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 8 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    7 цаг 16 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    7 цаг 44 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    7 цаг 53 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    8 цаг 25 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    8 цаг 32 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    8 цаг 33 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 45 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    9 цаг 55 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    11 цаг 22 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    11 цаг 36 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    11 цаг 46 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    11 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 6 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    12 цаг 11 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    12 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 23 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    13 цаг 44 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК