Зургадугаар сарын 28-нд болох сонгуульд оролцохоор 11 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын дүгнэлт гаргуулахаар өгчээ.

Зургадугаар сарын 28-нд болох сонгуульд оролцохоор 11 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын дүгнэлт гаргуулахаар өгчээ. Эдгээр нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газар 14 хоногийн дотор аудитын шалгалт хийх юм байна. Одоогийн байдлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөрийн намын мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлт гараад байгаа гэнэ. Дээрх нам, эвслүүд мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтээ гаргуулсны дараа энэ сарын 9-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд 2012 оны улс төрийн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор тавихаар хуульчлагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд ирэх сард болох сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нам, эвсэл байхгүй байгаа аж.