Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Д.Пунцагаар ахлуулсан ажлын хэсэг малчидтайгаа уулзаж хаваржилтийн байдалтай танилцжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Д.Пунцагаар ахлуулсан ажлын хэсэг малчидтайгаа уулзаж хаваржилтийн байдалтай танилцжээ. Энэ үеэр тусын Гурвансайхан багийн малчин Г.Мөнхтулгын хотод дөрвөн ихэр ишиг төллөж, эсэн мэнд божиж буйтай таарсан байна.
Гурвансайхан сум нь 216 малчин өрхтэй бөгөөд 20 өрхийн 29 мянга орчим мал гадны аймаг, сумын нутагт өвөлжиж, хаваржсан байгаа аж. Одоогийн байдлаар эх малын 54.2 хувь нь төлөлсөн ба 85 ботго, 64 унага, 113 тугал, 14759 хурга, 12603 ишиг гарч, төлийн хоргодолгүй байгааг малчид уламжилжээ.