2011 оны 3-р сард дэлбэрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцаас хойш
япончууд цөмийн цахилгаан станцуудаа нэг нэгээр нь хааж эхэлсэн юм

2011 оны 3-р сард дэлбэрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцаас хойш япончууд цөмийн цахилгаан станцуудаа нэг нэгээр нь хааж эхэлсэн юм. “BBC” агентлагийн мэдээлснээр өчигдөр Хоккайдо аралд байдаг Томарийн цөмийн реакторыг унтраажээ. Энэ нь Япон улсад ажиллагаатай байсан хамгийн сүүлийн цөмийн реактор аж. Гэхдээ үүнд бусдын адил урсгал засвар хийхээр түр хугацаанд хаагаад байгаа юм. Сүүлийн 40 жилийн турш анх удаа Япон улс цөмийн энергээс хамааралгүй эрчим хүчээ хангах болоод байна. Өнгөрсөн жил тэд эрчим хүчнийхээ 30 хувийг цөмийн нөөцөөс гаргаж байсан юм.
Хаагдсан цөмийн цахилгаан станцуудын засвар энэ зуны турш үргэлжлэх аж. Жилийн өмнө болсон дэлбэрэлтээс болж олон нийт айдастай байсан тул энэ үйл явдлыг баяртайгаар хүлээн авчээ. Цөмийн станцыг эсэргүүцэгч зарим төрийн бус байгууллага, иргэд баярын жагсаал хийжээ.