
Уг газрыг Монгол Улсын Их Хурлын 2011 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Байгалийн цогцолборт газар”-ын ангилалд шилжүүлэн улсын тусгай хамгалалтанд авсан байна.
Гэтэл Цагааннуур сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хаш чулууг орон нутгийн иргэдэд ашиглуулахаар зөвшөөрөл олгосон аж.
Улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгох нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар зөвхөн Улсын Их хурлын бүрэн эрхэд хамаарагдах асуудал бөгөөд Ашигт малтмал ашиглаж байгаа иргэдийн хууль бус ажиллагааг таслан зогсоолгох, хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас прокурорын мэдэгдэл бичиж, Цагааннуур сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулж, Хөвсгөл Аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт танилцуулга хүргүүлсэн байна
Хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг Улсын Тусгай хамгаалалттай газарт явуулсан үйл ажиллагаа нь монгол улсын Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул тус учир аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хэд хэдэн хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа ажээ.
Б.Чимэг