зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Цацрал: “Фото мисс” тэмцээнд түрүүлж ээжийнхээ нэг ч гэсэн хүслийг биелүүллээ

2012-5-06
0
ЖИРГЭХ
24tsag.mn сайтын “Фото Мисс” тэмцээний дөрөвдүгээр сарын шалгаруулалтанд түрүүлсэн фото мисстэй танилцана уу. Тэрбээр  Их монгол радио 99,7, Нандин Фм 105,5-ийн захирлаар ажилладаг. Олон саналаар бусад оролцогчдоос илүү байсан О.Цацралд дэлхийд алдартай “Космополтиан” сэтгүүл шинэхэн дугаар, захиалгын эрхийн бичгээ гардуулсан юм.
  цацрал  24tsag.mn сайтын “Фото Мисс” тэмцээний дөрөвдүгээр сарын шалгаруулалтанд түрүүлсэн фото мисстэй танилцана уу. Тэрбээр  Их монгол радио 99,7, Нандин Фм 105,5-ийн захирлаар ажилладаг. Олон саналаар бусад оролцогчдоос илүү байсан О.Цацралд дэлхийд алдартай “Космополтиан” сэтгүүл шинэхэн дугаар, захиалгын эрхийн бичгээ гардуулсан юм.

- “Фото мисс” тэмцээний дөрөвдүгээр сарын ялагч болсонд баяр хүргэе. Ямар бүсгүй энэ тэмцээнд түрүүлсэн бол гэж хүмүүс сонирхож байгаа байх. Өөрийгөө танилцуулна уу?
- Намайг О.Цацрал гэдэг. Би радиогийн салбарт ажиллаад 10 жил болж байна. Анх 7-р ангийн жоохон охин байхдаа ажлын гараагаа эхэлсэн. Би ШУТИС, дараа нь Радио телевизийн дээд сургуулийг төгссөн. Малайзын Санвэй их сургууль, Германы “Дойчи Велл” академийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд суусан. Залуу хүний хувьд боловсролдоо илүү анхааръя гэж боддог энгийн нэг эмэгтэй байна.

- Энэ тэмцээний талаар хаанаас мэдээлэл авсан бэ?
- “Фото мисс” тэмцээний талаар найзаасаа сонссон. Би саяхан хамгийн хайртай хүн болох ээжийгээ алдсан. Ээж минь намайг жоохон байхаас л эхлээд зурган дээр хөөрхөн гардаг юм чинь фото чиглэлээр явбал, авъяастай юм чинь кинонд тогловол гээд их ярьдаг байсан. Би тэр чиглэлээр яваагүй. Гэхдээ өөрийгөө радио, урлагийн чиглэлээр явж байна гэж бодож байна. Би жүжигчин болон фото зургийн чиглэлээр нэг ч тэмцээнд орж байгаагүй. Ийм тэмцээнд оролцох нь ээжийн маань сүүлийн хүсэлтүүдийн нэг байсан. Тийм учраас нэг ч гэсэн хүслийг нь биелүүлэх юмсан гэж боддог юм билээ. Тэрнээс шагнал авъя гэж бодоогүй, чухал байгаагүй. Ээжийнхээ хүслийг бага ч гэсэн биелүүлэх хүслээр энэ тэмцээнд зургаа илгээсэн.

- Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн гэдгээ сонсоод юу бодогдож байв?
- Ээж минь намайг харсан юм шиг санагдсан. Түүнээс биш надад ямар ч туршлага байхгүй шүү дээ. Хичээл, ажил гээд завгүй байдаг, энгийн амьдралын төлөө зүтгэж яваа эмэгтэй. Тиймээс миний охин зориглосон юм чинь гээд ээж минь эхний шатандаа ч гэсэн түрүүлээрэй гэж урам зориг өгч байгаа юм болов уу. Ийм сонирхолтой тэмцээн зохиож байгаа танай хамт олонд баярлалаа. Дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.

- Фото тэмцээнд түрүүлэхэд бас өөрийн чинь гадаад төрх нөлөөлсөн. Ер нь гадаад төрхөндөө хэрхэн анхаардаг вэ?
- Одоо цаг үед ямар ч хүнийг гаднаас нь хараад дүгнэдэг болсон. Эхлээд хувцсаар нь угтаад, ухаанаар нь үднэ гэдэг. Хүнийг дээрээс нь доош нь хараад энэ хүнтэй яаж харьцах вэ гэдгээ тодорхойлдог болсон байна. Тиймээс аль болох хувцсаа зохицуулж өмсөхийг хичээдэг. Би мэргэжлийн стилист биш учраас зөвлөгөө өгөхөд хэцүү байна.

- Сэтгүүлч, урлагийн салбарын хүмүүсийг царайгаар нь дүгнэх хандлага байдаг?
- Царайнаас илүү ажилдаа бүх зүйлээ зориулж чаддаг байх хэрэгтэй л гэж боддог. Сайн сэтгүүлч бол сайн мэдээ бичдэг, мэдээллээ хүмүүст хүргэж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр царайлаг байлаа гээд хөтлөлт хийж чаддаггүй, мэдээ мэдээллээ бэлтгэж чаддаггүй хүмүүс байдаг. Мэдээж гадаад төрхөндөө анхаарах ёстой л доо.

- Таны хамгийн дуртай ажил, хобби юу вэ?

- Миний хамгийн дуртай ажил бол радио. Гэхдээ телевизтэй холбоотой ажилладаг болохоор хүссэн хүссээгүй телевизээр гарах үе байна.  Би усанд сэлэх их дуртай. Сүүлийн үед ажил, хичээлийн хажуугаар усанд сэлэх, бассейнд явах зав гарахгүй байна л даа. Усанд сэлснээр хүн гоё галбиртай, эрүүл чийрэг болдог.  Би жоохон байхаасаа Хөвсгөлд, Дэлгэрмөрөнгийн голд сэлж өссөн.  Бас төгөлдөр хуур тоглох дуртай. Багадаа ээжтэйгээ хамт төгөлдөр хуурын хичээлээ хийдэг байсан. Нарийн мэргэжлийн болохгүй ч ямар ч гэсэн дамжаанд явна гээд төлөвлөчихсөн  байна.

- Төгөлдөр хууртай холбоотой хамгийн сайхан дурсамж тань юу вэ?
- Миний хамгийн сайхан дурсамж ээжтэй минь холбоотой. Багадаа ээжтэйгээ хамт төгөлдөр хуурын дамжаанд явж, төгөлдөр хуур сурч байсан нь хамгийн сайхан дурсамж.

- Өнөөдөр та улаан даашин, улаан гуталтай иржээ. Энэ таы зан чанарыг илэрхийлэх үү?

- Тийм ээ. Би тод, улаан өнгөнд дуртай. Би хувьдаа дайчин, шургуу байхыг хичээдэг.

- Ажил, сургууль гээд энэ олон зүйлийг амжуулах урам зоригоо юунаас авдаг вэ?
- Би багаасаа янз бүрийн ажил хийж байсан. Үйлчлэгч хүртэл хийж байлаа. Оюутан байхдаа дотуур байрныхаа шалыг угаагаад сарын 5000 төгрөгөөр  долоо хоногийн хоолоо авдаг байлаа. Бас давхар өөр газар үйлчлэгч хийгээд, радиод хөтлөгчөөр ажилладаг байсан. Жоохон хүүхэд байсан болохоор найзуудаасаа ичээд хэлдэггүй байсан. Одоо бодоод байхад ичих зүйл байхгүй байсан юм шиг санагддаг. Хүн ямар ч ажлыг голохгүй хийх ёстой л гэж боддог. Амьдрал өөрөө надад шургуу байх урам зориг өгдөг.

-  Найз залуутай юу?

-  Найз залуутайгаа хамт зургаан жилийг өнгөрөөлөө. Намайг дэмжиж, тусалж, түшиг болдог сайхан залуу бий.

- Ярилцсанд баярлалаа.
/
24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.170.85.15)
    Энэ түлэгдсэн барбины тэмцээн юм уу
    2012 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хулан (203.91.119.100)
    Хайртай найздаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Чи минь мундаг шүү. Сая ярилцлагыг нь уншаад уйлмаар болчихлоо.Хайртай шүү. Өдөр бүр уулздаг өдөр бүр ярилцдаг ч яагаад ч юм бэ энэ ярилцлагыг уншаад бүүр ихээр бахархах сэтгэгдэл төрж байна.
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
  • erdenedalai (180.149.67.70)
    ania amjilt
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • adiya (49.0.137.25)
    anjila buyu 99.7 giin zahiral tsatsraldaa unduruus undur amjilt husie unheer goy daichin shurguu emegtei shuu deee goy huchte hooloitoi
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • паанда (202.179.8.82)
    амжилт хүсий даа дайчин чанар чин таалагдлаа
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.28.121)
    Hi Bayar hurgie.chi ugaasaa ih saihan busgui shuu. bas ih daichin
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • nandia (202.70.39.254)
    egchde bayar hurgii ta shildg ni shuu uhaalg saihn emgtei shuu ta mine
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • girl (202.9.47.129)
    ymar goe yum be bayr hvrgey amjilt hvsie :
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    UTSAA VLDEEGEEREI DEE
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    танилций дугаар нь хэд вэ
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • uka (202.179.20.158)
    bayr hvrgey! ta shildeg n shvv...
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    гал улаан гоё хүүхэн байна шоооо
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ухаантай эмэгтэй байна даа
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • boloroo (49.0.192.107)
    bayr hvrgie az jargal amjilt bvteeliin deediin deediig tanidaa hvsie
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    saihan yariltslag baina
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • uugii (202.179.8.82)
    amjilt husii
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • asuult (203.194.116.57)
    zurgiig n uzmeer bn, ymar zurag bsniig n medegui
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    saihan bvsgvi baina. bayar hvrgey, tsaashdiin ajild ni amjilt. yagada gewel chi zotilgo temvvleltei ohin baina
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    3 цаг 11 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 8 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    7 цаг 16 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    7 цаг 43 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    7 цаг 52 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    8 цаг 25 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    8 цаг 31 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    8 цаг 33 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 44 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    9 цаг 54 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    11 цаг 21 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    11 цаг 35 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    11 цаг 46 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    11 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    12 цаг 5 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    12 цаг 10 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    12 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 23 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    13 цаг 43 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК