Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар өөрсдийн эзэмшлийн
“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд 13.00 цагт хэвлэлийн бага хурал
хийх гэж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар өөрсдийн эзэмшлийн “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд 13.00 цагт хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол аавынхаа эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хийж байр сууриа илэрхийлэх гэнэ. Н.Энхбаяр өлсөглөн зарласнаас болоод бие нь муудсан ч эмчилгээ хийлгүй ихэд удаасан гэсэн мэдээлэл тараад байгаа юм. Мөн түүнийг аавтай нь уулзуулаагүй байгаа. Уг асуудлын талаар ч байр сууриа илэрхийлэх аж. Одоогийн байдлаар Н.Энхбаяр төв аймгийн урьдчилан хорих төвд өлсөглөн зарласнаас болоод бие нь муудаж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хүргэгдээд байгаа юм. Энэхүү хэвлэлийн бага хурлын мэдээг 24tsag.mn шуурхай хүргэх болно.