МАХН-ын дарга Н.Энхбаярыг эхнэр хүүхэдтэйгээ уулзсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар өнөөдөр Н.Энхбаярын хүү Э.Батшугар мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг эхнэр хүүхэдтэйгээ уулзсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар өнөөдөр Н.Энхбаярын хүү Э.Батшугар мэдээлэл хийлээ. Тэрээр “Зарим нэг хэвлэлээр Н.Энхбаяр эхнэр хүүхэдтэйгээ уулзсан хэмээн гарсан байна лээ. Тийм зүйл болоогүй. Ээж бид 2 аавтай уулзаж чадаагүй. Амралтын өдөр байсан болохоор уулзуулахгүй гэсэн байх. Гэхдээ өчигдөр ШШГЕГ ажиллаж байсан. Тиймээс би аавтайгаа уулзах өргөдлөө ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд одоо хүргүүлэх гэж байна. Тиймээс та бүхэн асууж тодруулах зүйл байвал Н.Удвал эгчээс асууна уу” хэмээн сэтгүүлчдийг асуултад хариулалгүй хурлыг орхин гарлаа.
Б.Чимэг