Өнөө орой сар дэлхийд хамгийн ойр зайд ирж, хамгийн тод харагдана гэж одон орон судлаачид мэдэгдээд байна.

Өнөө орой сар дэлхийд хамгийн ойр зайд ирж, хамгийн тод харагдана гэж одон орон судлаачид мэдэгдээд байна. Жилд ганц л удаа сар ийм ойрхон зайд ирдэг тул судлаачдаас гадна сонирхогчид сарны зураг, бичлэгийг авах гэж орой болохыг хүлээж байна. АНУ-ын цагаар оройн 22.35 цагт бүтэн сар хэдхэн минут харагдаад өнгөрөх бөгөөд өмнөх жилүүдэд гарч байснаас 16 хувиар том хэмжээтэй, 30 хувь илүү тод харагдах аж.
Бүтэн сарыг зарим орны ёс заншилд бэлэгдлийн утгаар нь хүлээн авдаг ч шинжлэх ухааны тайлбараар ямар ч сөрөг нөлөөгүй гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Энэ долоо хоногт сар манай гаригаас 202,801 /365,955 км/ миллийн зайтай ирэх аж.