АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жэмис Н.Миллер Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчиллаа.

АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жэмис Н.Миллер Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчиллаа. Тэрбээр баасан гарагт Монголд ирж, яамныхаа шугамаар Монголын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр ирсэн гэж chinadaily.com сайтад бичжээ. Тэд олон улсын болон бүсийн аюулгүй байдлын талаар санал солилцсон байна. Мөн Хойд Солонгосын цөмийн энергийн асуудлаар ярилцжээ. Талууд аль аль нь цөмийн зэвсгийн асуудал энхийн замаар шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.