“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдал муудаж, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нар Н.П.Шастины нэрэмжит эмнэлэг, клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн билээ.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдал муудаж, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нар Н.П.Шастины нэрэмжит эмнэлэг, клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн билээ. Гэвч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш тэдний бие дээрдээгүй байгаа аж. Түүнчлэн хурандаа О.Зоригтын бие хүнд, хөлийнх нь хуруунууд мэдээгүй болжээ. Энэ нь саахарын өвчин хүндэрсэнтэй холбоотой гэнэ. Тиймээс түүнийг хагалгаанд оруулсан байна. О.Зоригтод нойрсуулагчтайгаар хийсэн хагалгаа нь их хүндэд тооцогддог аж. Тиймээс түүнийг гадаадад явж эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь прокурорт тавьжээ. Гэвч прокурорын байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Мөн хошууч генерал Ч.Амарболдын даралт нь хэлбэлзэлтэй байгаа тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ.
Б.Чимэг