Өчигдөр Францын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Николя Саркози нь
Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олландад тун цөөн хувийн саналаар
ялагджээ.

Өчигдөр Францын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Николя Саркози нь Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олландад тун цөөн хувийн саналаар ялагджээ. Н.Саркозе өчигдөр 48,3 хувийн санал авсан бол Франсуа Олланд 51,7 хувийн санал авсан байна. Тэдний гол өрсөлдөөн цагаачлалын асуудал дээр явагджээ. Учир нь Францын олон нийт лалын шашинтай цагаач иргэдийн тоог багасгахыг дэмжиж байгаа бөгөөд Франсуа Олланд энэ тал дээр "багасгах" гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм. Харин Н.Саркози өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөн ийм амлалт өгч байсан ч олигтой хэрэгжүүлж чадаагүй гэж олон нийт үзжээ. Сонгуулийн өмнөхөн 23 настай, алжир гаралтай залуу Тулуз хотод халдлага
үйлдсэний улмаас долоон хүн амиа алдсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.
Францын 24 дэх ерөнхийлөгчөөр сонгогдох болсон Франсу Олланд нь 57 настай. Баян чинээлэг, орлого ихтэй иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь дэмжлэг авчээ.