“Айвенхоу Майнз”-ын СЕО-гоор Кей Престлиг, санхүүгийн захирлаар Крис Бейтмэн нарыг томилсон тухай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зарлалаа. Хатагтай Кей Престли тэрбумтан Роберт Фрийдландыг албан ажлаа өгснөөс хойш түүний үүргийг гүйцэтгэгчээр ажллаж байсан юм.

“Айвенхоу Майнз”-ын СЕО-гоор Кей Престлиг, санхүүгийн захирлаар Крис Бейтмэн нарыг томилсон тухай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зарлалаа. Хатагтай Кей Престли тэрбумтан Роберт Фрийдландыг албан ажлаа өгснөөс хойш түүний үүргийг гүйцэтгэгчээр ажллаж байсан юм. Тэрбээр өдгөө 55 настай бөгөөд 2006 оноос эхлэн “Рио Тинто”-гийн зэсийн салбар компанийн санхүүгийн захирлаар ажилласан байна. Харин үүнээс өмнө буюу 2004-2006 онд эрчим хүчний “Энтержи” корпорацийн дэд ерөнхийлөгч, эрсдэлийн менежер, ерөнхий аудит зэрэг гурван албан тушаалыг хашиж байжээ. Түүнчлэн 2002-2003 онд Америкийн сувилахуйн байгууллагын үйл ажиллагааны захирал, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр 2009 онд түүний үндсэн цалингаас гадуурх орлого буюу нөхвөр цалин нь 114 мянган долларт хүрчээ. Харин “Айвенхоу”-гийн санхүүгийн шинэ захирал ноён Бэйтмэн “Рио Тинто”-гийн санхүү болон бизнес хөгжлийн багийн ахлагчаар 2010 оноос хойш ажилласан нэгэн аж. Тэрбээр 2006 онд Австралийн “Энержи Ресурс” компанийн санхүүгийн захирлаар томилогдож байжээ.