Өнгөрсөн амралтын өдрөөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, “Орхон” голд иргэн 32 настай эрэгтэй Э усанд унаж осолджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, “Орхон” голд иргэн 32 настай эрэгтэй Э усанд унаж осолджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 40, 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрлийн ажиллагааг явуулж эхэлсэн байна. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Маршаллын гүүрний зүүн талд, “Туул” голын усанд УБГ-4928 улсын дугаартай “Тоёото Ланд-70” маркийн суудлын автомашины бүхээг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн эрэгтэй нэг, эмэгтэй тусламж хүссэн байдалтай байсныг нийслэлийн Аврах салбарын бүлэг хүмүүсийг завиар эрэг дээр гарган, автомашиныг татаж гаргасан байна. Урин дулааны цаг ирж, гол усанд нь осолдох нь ихэсч байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Б.Чимэг