Хавар болохоор Монголын сайн эрчүүд гөрөөсний цус ууж, биеэ төлжүүлж,
өнгө орж, охид бүсгүйчүүдийг өөртөө татах ид шидийг шингээнэ хэмээн
итгэн гөрөөсний цус уухаар морддог болоод олон оныг угтаж байна.

Хавар болохоор Монголын сайн эрчүүд гөрөөсний цус ууж, биеэ төлжүүлж, өнгө орж, охид бүсгүйчүүдийг өөртөө татах ид шидийг шингээнэ хэмээн итгэн гөрөөсний цус уухаар морддог болоод олон оныг угтаж байна. Гэвч амьтны цус уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй талаар шинжлэх ухааны ямар ч нотолгоо байдгүйг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц нар дурдаж амьтны ам таслахгүй байх уриалга гаргав. Тэр ч бүү хэл гөрөөсний цусыг шууд ууснаар тухайн амьтны шимэгч болон вирус хүнд дамжин халдварт өвчин үүсгэх эх сурвалж болдог гэдгийг сануулжээ. Энэ нь ямар нэгэн суурь өвчин үүсгэдгийг сүүлийн үеийн шинжилгээгээр тогтоогдоод байгаа гэнэ. Тиймээс амьтны ам тасалж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ насан туршийн суурь өвчтэй болохгүй байхыг залуу сайдууд, Гандангийн хамбатайгаа хамтран ард түмэндээ ойлгуулахаар ажиллаж эхэллээ.