Өчигдөр орой Дархан цаазат Богд хан ууланд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын алба хаагчид галын голомтот ажилласан байна.

Өчигдөр орой Дархан цаазат Богд хан ууланд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын алба хаагчид галын голомтот ажилласан байна. Мөн ОБЕГ-ын хэд, хэдэн анги нийлсэн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллажээ. Одоогоор түймрийн тархалт болоод байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Хуурайшилтын үед нийслэлийн ногоон бүсэд аялал зуучлах, байгалийн дагалдах бүтээгдэхүүн түүх зэрэг үйл ажиллагааг хориод байгаа ч түймэр гарсаар байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Б.Чимэг