МАХН-ын дарга Н.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт байгаа. Түүний биеийн байдал эрс муудаж, үхлийн эрмэг дээр байгаа хэмээн намын удирдлага болон гишүүд дэмжигчид мэдэгдээд буй. Харин яг одоо МАХН-ын гишүүд дэмжигчид цагдан хорих төвийн гадаа чанга хөгжим тавьж, олноороо цуглаад байна. Тэд “Н.Энхбаярыг даргыг унтуулж болохгүй. Хэрвээ унтчихвал дахин сэрэхгүй байх магадлалтай” хэмээн тайлбарлав.
Б.Чимэг