зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн сайд Д.Хаянхярваагийн ивээл дор “Дархан Эдийн засгийн чуулган 2012” боллоо

2012-5-07
0
ЖИРГЭХ
    Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хорооны санаачилгаар Сангийн сайд Д.Хаянхярваагийн  ивээл дор өнгөрсөн баасан гарагт “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалт анх удаа Дархан-Уул аймагт боллоо
picture    Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хорооны санаачилгаар Сангийн сайд Д.Хаянхярваагийн  ивээл дор өнгөрсөн баасан гарагт “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалт анх удаа Дархан-Уул аймагт боллоо. Өөрөөр хэлбэл, тус чуулган  олон улсын болон Мон-голын эдийн засгийн форумын зохион байгуулалтын жишгээр орон нутагт анх удаагаа  зохион байгуулагдсан нь энэ юм. Энэхүү  чуулганд Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун зэрэг бусад шийдвэр гаргах төвшний хүмүүс оролцсон юм. Үүнээс гадна төрийн бус байгууллага, бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцлоо. “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалтыг “Тулгуур хотын хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулсан. Дархан-Монгол Улсын загвар хот болгох ажлын хүрээнд уг чуулганыг гурван хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Хот төлөвлөлт”, “Үйлдвэржилт”, “Төр хувийн хэвшлийн түншлэл”  буюу хам-тын ажиллагааг хөгжүүлж  механизмын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн юм.  Газарзүйн байршил, дэд бүтэц, харилцаа холбооны асуудлыг шийдсэн байдлаараа Дархан хөгжлийн тулгуур хот болох бүрэн боломжтой юм. Үүнийг баталж үйлдвэрийн хот,  түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, ирээдүйн боломжийг нь харгалзан Дархан хотыг “Монгол Улсын хөгж-лийн загвар хот” болох ёстой хэмээн зарласан юм.

    Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар захирамжаар Загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл энэ удаад Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо загвар хот болгох бүх судалгаа тоо-цоог  эхний байдлаар гаргасан байна. Загвар хот байгуулах хүрээнд үйлдвэрийн иж бүрэн парк байгуулах, одоо байгаа төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр болсон тухайгаа чуулга уулзалтад оролцогчид хэлж байлаа. Чуулга уулзалтын үеэр нефтийн үйлдвэр барихад 600 сая доллар, төмөрлөгийн үйлдвэрт  100 сая доллар, үйлдвэр технологийн паркийг 12 тэрбум төгрөг, мэдээлэл харилцааны технологид суурилсан “Smart city”  буюу ухаалаг хот цогцолборт 40 тэрбум төгрөг  зарцуулбал Дархан-Уул аймаг улсын хүнд үйлдвэрийн төв болж, хөгжлийг тодорхойлогч хотын эгнээнд очих боломжтойг шийдвэрлэх албаныханд хэлж байлаа. Дээрх бүтээн байгуулалтаас  нэн тэргүүнд хэрэгжүүлэх боломжтой төсөл нь Үйлдвэр технологийн парк, Smart city хоёр төсөлд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай ажээ. Энэ нь хэрэгтэй, хэрэггүй олон жижиг төслийн хөрөнгө оруулалтад шаардагддаг мөнгөний хэдхэн хувь нь гэдгийг чуулганд оролцогчид хэлж байсан юм. Дархан-Уул аймаг нь 1961 оноос Монгол Улсын барилгын салбарын үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэрлэл бүхий хот болох тө-лөвлөгөөний дагуу үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байгуулагдаж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ, “Дархан нэхий” ХК, “Силикат”, ДДЦС ТӨХК, “Эрэл цемент” ХК, “Дархан хүнс” ХК, “Дархан минж” ХХК зэрэг улсын чанартай томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ “Жаргалан хүнс”, “Монгол алтан тос”, “Бласт бурнаст” зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдан ажиллаж эхлээд байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 250 орчим жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажилллагаа явуулахын зэрэгцээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд олон жижиг дунд үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ. Харин дэд бүтцийн хувьд ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын зэрэглэлтэй авто болон төмөр зам тус аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Цахилгаан эрчим хүчний хувьд өөрийн Дулааны цахилгаан станц үйлдвэрлэж буй дулааны эрчим хүчний 50 орчим хувийг ашиглахын зэрэгцээ, Төвийн эрчим хүчний систем болон ОХУ-ын Дорнод Сибирийн эрчим хүчний систем зэрэг гурван эх үүсвэртэй юм. Дулааны шугам сүлжээ, Ус хангамж, ариутгах татуургын байгууламжтайгаас гадна Хэнтийн нуруунаас эх авсан гүний усны хагалбар, Хараа голын хөвөөнд оршдог ажээ. Харилцаа холбооны хувьд өндөр хурдны шилэн кабелиар улс хотын хооронд холбосон бөгөөд бүх сумд үүрэн телефон хэрэглэж байна. 1990 оноос хойш зогсонги байдалтай байгаа 10 томоохон үйлдвэрлэлийн суурьтай,  цог-цолбор үйлдвэрүүд барьж байгуулах газар нутагтай зэрэг давуу талаа ашиглан аж үйлдвэрийн парк байгуулах бүрэн боломжтойгоороо Дархан загвар хот болох боломж бүрэн байгаа юм. Харин чуулга уулзалтад оролцогчид  төслөө зохиогоод төлөвлөгөө боловсруулаад эхлэхээр дутуу зүйл олон байна.  Дээр дурьдсан том төслүүдийг төр ганцаараа хэрэгжүүлэх боломж хомс. Харин энэхүү ажлыг гардан хийх хувийн хэвшилд төрийн  дэмжлэг хэрэгтэй гэж байлаа. “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалтын үеэр зарим албаны хүмүүстэй уулзаж загвар хотыг хэрхэн бий болгох үйлдвэрийн бүсийг бүтээн байгуулах саналыг нь сонслоо.

Сангийн сайд Д.Хаянхярваа:
Үйлдвэрийг хувьчлах юм бол  хөгжих боломж байна

-Өнөөдрийн эдийн засгийн чуулган дээр яригдсан сэдвүүд маш олон жил яригдсан. Харин ажил хэрэг болж чадаагүй. Тийм учраас орон нутгийн төрийн байгууллага хувийн хэвшлийнхэн дороосоо санаачилгаа гаргаж, төр засгийн байгууллагадаа шахалтаа үзүүлээч ээ. Бид өнөөдөр ийм зүйлийг орон нутагт бий болгомоор байна. Ингэхийн тулд дэмжлэг хэрэгтэй гэдгийг маш тодорхой болгож шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн чуулганаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар маш олон асуудал яригдаж байна. Тодруулбал, Дархан төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлах шийдвэр гарсан ч одоо болтол шийдэгдээгүй.  Үүнд хэн буруутай вэ гэхээр төр буруутай. Аль дээр үед хувьчлах ёстой зүйлийг төрийн мэдэлд байлгаж байгаа нь хэл ам, хэрүүлийн бай болж байгаа юм. Уг үйлдвэрийг хувьчлах юм бол хөгжих боломж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат:
“Үйлдвэрлэл, технологийн парк”, “Шинжлэх ухааны технологийн парк” байгуулахаар ажиллаж байна

-“Дархан эдийн засгийн чуулган -2012” уулзалт анх удаа зохион байгуулагдаж байна. Дархан хотыг Монгол Улсын Засгийн газраас загвар хот болгон хөгжүүлэх чиглэлээр захирамж гарсныг дарханчууд бид бүхэн баяртайгаар хүлээн авсан.  Өнөөдрийн энэ чуулганаар үйлдвэржилтийн талаар хэлэлцлээ. Дархан хотыг анх байгуулахдаа төмөр, элс хайрга, цемент, шохойн чулууны зэрэг барилгын материалын арвин их ордуудыг түшиглэн байгуулсан. Цаашид үйлдвэрлэлийг төрөлжсөн, экспортын баримжаатай, сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан цогцолбороор нь хөгжүүлэх чиглэлээр “Үйлдвэрлэл, технологийн парк”, “Шинжлэх ухааны тех-нологийн парк” байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Дархан үйлдвэрлэл технологийн парк” байгуулах чиглэлээр хоёр газар сонгон батлаж, Техник эдийн засгийн үндэслэлийг 2007 онд ШУТИС-ийн багтай хамтран боловсруулж тус паркийн “Ашиглалтын өмнөх захиргаа”-г байгуулан ажиллаж байна.  “Загвар хот” хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгох тэр дундаа Дарханыг “Загвар” хот болгох хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжууд, газар нутгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, нийгэм, эдийн засгийн судалгааг дахин хийх зайлшгүй шаардлага бий болоод байна.

ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун:
Дарханы үйлдвэрийн паркийг 2015-2019 оны хооронд байгуулахаар ажиллаж байна


-Өнөөдрийн чуулганаар хот төлөвлөлтийг шинээр хийх, үйлдвэрээ яаж Дарханд хөгжүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, аймгийн захиргаа, хувийн хэвшлийхэнтэй хэлэлцээр хийж санал бодлоо хуваалцаж нэгдсэн ойлголтод хүрч байна.  Төрийн зүгээс дэмжлэг үзүүлж хувийн хэвшлийг дэмжих утгаараа өнөөдрийн чуулган онцлог болж байна. Дархан аймгийн хувьд 1950-1960 онд байгуулахдаа үйлдвэржилтийн хот гэж байгуулсан. Үйлдвэрийн салбар 1990-ээд онд унасан. Харин одоо бол эргэж сэргэж байгаа ч бүх бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Дарханд нефть боловсруулах үйлдвэр, дотоодын түүхий эд дээр тулгуурлан жижиг үйлдвэрүүдийг байгуулах, нүүрсийг боловсруулж шингэн түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ дээрх үйлдвэрүүдийг байгуулбал дотоодын хэрэгцээг 3-5 жилийн дотор бүрэн хан-гах боломжтой болох юм. Дарханы үйлдвэрийн паркийг 2015-2019 оны хооронд байгуулахаар ажиллаж байна. Яагаад үйлдвэр байгуулах ажил удаад байна вэ гэхээр хувийн хэвшлээр  хэрэг-жүүлэх төсөл учраас тэднийг дэмжихгүй бол улс хөрөнгө хаяад үйлдвэр босгодог үе өнгөрөөд байна.

“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Т.Намжим:
2.5 тоннын түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна


-Дархан-Уул аймагт 2.5 тоннын түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Энэ нь Монгол Улсын ирээдүйн  автобензин дизелийн түлш нисэх онгоцны түлш, түлшний мазотын хэрэгцээг бүрэн хангах ийм хүчин чадалтай. Мөн манай улсад  зам барилгын ажил өргөжиж байна. Замын асфальт,  битумны хэрэгцээ маш их болж байна. Дэлхийн зах  зээлд энэхүү бүтээгдэхүүний олдоц байгаа учраас энэхүү бүтээгдэхүүнийг  боловсруулах болно. Харин түүхий тосыг ОХУ-аас импортолж авна. Үйлдвэр  барих ажил гурван жил үргэлжилнэ. Бид 2015-2016 онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хувьд Японы Засгийн газрын олон  улсын хамтын ажиллагааны банктай  хамтран ажиллаж  хөрөнгө оруулалтын 85 хувийг тус банкнаас бага хувийн хүүтэй авна.

    Ийнхүү  бодлого боловсруулагчид асуудлыг тал бүрээс нь харж, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцсэн, амьдралыг нь дээшлүүлэхүйц шийдвэр гаргахад нөлөөлөх, иргэдийн оролцоог нэмэг-дүүлсэн “Дархан Эдийн засгийн чуулган 2012” анхны чуулган ихээхэн онцлог боллоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    5 цаг 20 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 16 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    9 цаг 25 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    9 цаг 52 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    10 цаг 1 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    10 цаг 33 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    10 цаг 40 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    10 цаг 41 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 53 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    12 цаг 3 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    13 цаг 30 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    13 цаг 44 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    13 цаг 54 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    14 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 14 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    14 цаг 19 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    14 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 32 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    15 цаг 52 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК