Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгүй" танго балетийг толилуулах нь. Уг балет өнөөдөр тоглогдох юм байна.
"Төгсгөлгүй" танго балетийн хөгжимд саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг. Энэхүү балетийн хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд О.Анужин, А.Эрдэнэболд, А.Билгүдэ нар тоглох юм.