Кабель tv "Chanel A" суваг дөрвөн залуу одууд болох дуучин Чон Мёнг Ху, Ким Жунг Мин,Сун Ху Ёнг жүжигчин Марко нар оролцсон дэлхийг тойрон аялсан нэвтрүүлгээ цацаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Кабель tv "Chanel A" суваг дөрвөн залуу одууд болох дуучин Чон Мёнг Ху, Ким Жунг Мин,Сун Ху Ёнг жүжигчин Марко нар оролцсон дэлхийг тойрон аялсан нэвтрүүлгээ цацаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд сугалсан сугалаагаараа дэлхийн аль нэг оронд очиж тухай орны иргэдийн амьдралаар хэд хоног амьдрах үүрэг биелүүлдэг ба дуучин Чон Мёнг Ху Монголын хөдөө очиж малчин айлд хонох даалгавар авсан ажээ.Тэрээр өнгөрсөн удаа Улаанбаатар хотоос 3 цаг явах газар амьдрах нэгэн малчин айлд хэд хоносон тухай нэвтрүүлэг энэ сарын 12-нд “Chanel A” сувгаар 23.00 цагт гарах юм байна. Тэд малчин айлд байх гурван настай Мөнхжин хүүд телевиз үзэх боломж олгон сансрын антенн холбож өгсөн тухай гарах аж.