Лондонгийн олимпийн наадмын үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын
ажиллагаа энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 10-нд болно.

Лондонгийн олимпийн наадмын үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын ажиллагаа энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 10-нд болно. Бамбарын галыг эртний Грекийн олимпын наадам болж байсан Олимпия уулын хормойд асаах аж. Энэ үйл ажиллагаанд 5000 гаруй хүн оролцох бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Лорд Себастьян Коэ болон Грекийн олимпийн хорооны удирдах албаны хүмүүс ирэх юм. Олимпийн бамбар ассаны дараа Грек гаралтай Их Британий усанд сэлэгч Спирос Гианитос буухиаг Лондонгийн олимпийн галт бамбарын буухиаг эхлүүлэх аж.