Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг “Hollywood reporter” сайт гаргажээ. Энэхүү жагсаалтыг жүжигчин Леонардо Ди Каприо тэргүүлсэн байна. Тэрээр гол дүрийг нь бүтээсэн “Уолл Стрийтрийн чоно” кинонд тоглосныхоо төлөө 25 сая ам.долларын цалин авчээ.
Оскарын шагналыг хүртэж амжаагүй яваа алдарт жүжигчний араас Роберт Дуани, Сандра Буллок, Анжелино Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дэймон нар нэг киноноос 20 сая доллар халаасласнаараа бичигджээ.
Харин нэг киноноос 10-15 сая доллар авдаг жүжигчдийн тоонд Дуэйн Жонсон, Марк Уолберг, Женнифер Лауренс нар багтлаа. Жүжигчин Сет Роген 8.4 сая долларын цалингаараа эхний аравт багтсан байна.
Д.Үжин