Дөнгөж сая В.Путин 140 сая гаруй хүн амтай ОХУ-ын ерөнхийлөгчийн
тангараг өргөлөө. Ёслолын ажиллагаанд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд 40
орчим минут үргэлжиллээ.

Дөнгөж сая В.Путин 140 сая гаруй хүн амтай ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Ёслолын ажиллагаанд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд 40 орчим минут үргэлжиллээ. В.Путин улс орныхоо ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлээд ОХУ-ын ерөнхийлөгчийн суудлаас бууж байгаа Д.Медведевийг улс орондоо хэрэгтэй олон зүйл хийсэн хүн хэмээн онцолсон юм. Түүнийг тангараг өргөж дуусахад 30 их буу нүргэлж, ёслолын буудлага хийсэн. Тангараг өргөх ёслолд Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев, Украйны ерөнхийлөгч В.Янукович нар хүрэлцэн ирсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Ёслолын ажиллагааны дараа болох үдэшлэгт нэр хүнд бүхий хүний хажууд суудал захиалбал 15 сая рубль төлөх ёстой аж.
Энэ үйл явдлыг “You tube” сайтаар шууд дамжуулсан. Харин В.Путиныг эсэргүүцэгчид энэ үеэр зүгээр суусангүй Москва хотод мөн л жагсаал хийж байгаа юм. Өчигдөр “Анти-Путин” хөдөлгөөний удирдагчдид болон бусад 250 хүнийг баривчилж, хорьсон тул одоогоор жагсаал хуулийн дагуу явагдаж байгаа гэж мэдээллээ.