Йемений баруун хойд хэсэгт орших дүрвэгсдийн зусланд багадаа 40 хүн агаарын дайралтад өртөн амиа алджээ. Дүрвэгсдийн зусланд ажиллаж буй тусламжийн ажилтны мэдээлснээр цэргийн тусламж авахыг хүссэн Йемений эрх баригчид энгийн иргэд амиа алдаж буй энэхүү явдалд өөрсдийн талын агаарын дайралтуудыг хамааруулахгүй байгаа аж.
Тус улсын Гадаад хэргийн сайд олон нийтийн хэвлэлээр мэдээлэхдээ “Саудын Арабаар удирдуулсан агаарын дайралт нь хариуцлагатай байсан харин Шиа Хоудичууд пуужингаар галлаж дайрч буй нь гэм буруутайд тооцогдоно” гэсэн байна.
Ерөнхийлөгч Абдаббух Мансур Хадигийн хүсэлтийн дагуу Саудын Арабаар удирдуулсан холбоо тус улсад шиа босогчдын эсрэг агаарын дайралт хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн агаарын дайралт хамгийн сүүлд л гэхэд Санаа хот дахь босогчдын армийн баазыг бут цохисон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр агаарын дайралтын улмаас олон мянган иргэн орон гэрээ орхин дүрвэгсдийн зулсанд орогнож байна. 2009 оноос хойш эрх баригчид болон босогчдын байдал хурцдах үед байгуулагдсан дүрвэгсдийн зусланд 40 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн хэмээн Олон улсын цагаачлалын байгууллага мэдээлсэн байна.
Босогчдыг холбоотой хүчнүүдээсээ зэвсэг авчрахаас сэргийлж Йемений боомтуудыг хааж хамгаалах ажиллагааг Саудын тэнгисийн цэрэг хариуцаж байгаа аж.
Д.Үжин