Мексикийн баруун хойд хэсэгт орших Синалоа муж улсад матрыг буудан хөнөөсөн нь олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хэрэг явдал болсон нутгийн оршин суугчдын толдорхойлсноор энэхүү харгис хэргийн бичлэгийг “Youtube” сүлжээнд байршуулсны дараа матрын “аллага”-д оролцсон хүмүүст хариуцлага тооцож эхэлсэн байна.
Бичлэгт үзүүлснээр матрыг усан эмчилгээний үйлдвэрийн газарт хөнөөсөн байна. Дүрэмт хувцас өмссөн эрэгтэй амьтныг хэд хэд буудан шархдуулсны дараа хажууд нь байсан бүлэг хүмүүс дэмжиж бүрэн алахыг уриалсан бөгөөд эцэст нь тэнд байсан цагдаа дахин буудаж матрыг хөнөөжээ.
Энэхүү хэргийн дараа цагдаагийн албан хаагчийг ажлаас нь түр чөлөөлсөн бөгөөд дүрэмт хувцастай этгээдийг баривчилжээ. Мексикт матар нь хамгаалах ёстой ховор амьтны тоонд ордог тул баривчлагдсан хүнд эрүүгийн хэрэг тооцох болсон байна. Хэргийг шалгаж байгаа бөгөөд амьтныг анх буудаж эхэлсэн этгээд буруутай нь нотлогдвол ес хүртэлх жилийн ял авах аж.
Матар орон нутгийн иргэдэд аюул учруулсан байх магадлалтай учраас цагдаа тэнд байсан байх хэмээн зарим хэвлэлүүд бичжээ. Гэсэн хэдий ч тус улсад энэ амьтныг хамгаалах үзэл байдаг тул энэ бичлэг ихээхэн эсэргүүцлэтэй тулгарч, хэрэгтнүүдэд хариуцлага тооцох хэмжээнд яригджээ.
Д.Үжин