АНУ, Украины төлөөлөгчид олон улсын гэрээний хүрээнд Орос, Белорусын нутаг дэвсгэр дээгүүр өчигдрөөс эхлэн ажиглах нислэг үйлдэж байгаа тухай Оросын цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн дарга Сергей Рыжков мэдээлсэн байна. Энэхүү ажиглалт ирэх дөрөвдүгээр сарын дөрөвнийг хүртэл үргэжлэх юм.
Уг нислэгт ОХУ-ын Батлан хамгаалахын яамныхан оролцож, нислэгийн параметр болон ашиглаж буй багаж, техник хэрэгсэлд хяналт тавьж байгаа гэлээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд А.Антоновын мэдээлснээр “өнөөг хүртэл гэрээний дагуу гадаадын шинжээчид ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 35 удаа ажиглах нислэг үйлдсэн ч ямар нэгэн ноцтой зөрчил илрүүлээгүй байна”.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)