Германы Volkswagen компани Төв Азид авто машины бас нэгэн шинэ үйлдвэр
нээх гэрээнд SAIC Motor Corporation-тэй гарын үсэг зурлаа.

Германы Volkswagen компани Төв Азид авто машины бас нэгэн шинэ үйлдвэр нээх гэрээнд SAIC Motor Corporation-тэй гарын үсэг зурлаа. 2015 он гэхэд 50 мянган машин үйлдвэрлэх энэ үйлдвэр Хятадын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Өрөмч хотод баригдах юм. Үйлдвэрийн хөрөнгө оруулалт 170 сая евро болох юм. Volkswagen Хятадын зах зээлд нэвтрээд 30 жил болж байгаа бөгөөд энэ улс руу зориглон орсон барууны анхны авто үйлдвэрлэгч билээ.