зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын эдийн засгийг хэн, хэрхэн алав?

2012-5-08
0
ЖИРГЭХ
Дэлхий даяарх боловсролын системийг либералчилж, энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үеийг “чанаж” боловсруулж байна.
money   Дэлхий даяарх боловсролын системийг либералчилж, энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үеийг “чанаж” боловсруулж байна. Эдийн засгийг “үл үзэгдэгч” гар буюу шунал залж, хөгжүүлдэг. Төр тэрүүнд оролцох ямар ч хэрэг байхгүй. Ашигтай л бол юуг ч хийсэн болно. Энэ бол чөлөөт зах зээл, нээлттэй нийгэм гэх маягийн номлолд монголын сэхээтнүүдийг бүрэн автуулж, донтуулаад байгаа. Дагаварт нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр, гадаадын туршлагагүйгээр улс хөгждөггүй гэх маань, тарни маягийн зүйлийг цээжлүүлжээ. Алсуураа монголын баялгийг хамгийн хямдаар ч хамаагүй зөөгөөд л байя гэсэн хүмүүсийн дураар дургих онолын үндсийг бэлтгэж өгсөн юм.
    Одоо монголчууд гадаад “зөвлөхүүд”, дотоодын эрх баригчдын ам, ажлын нь зөрүүг харсан хирнээ ойлгохоо больсон. Гадаадынхны сургаж, тусгайлан бэлтгэж, өөгшүүлдэг, тархиа угаалгасан монголын залуу үе ядуурал, хоосрол, мухардмал байдлынхаа цаад шалтгаан, уг сурвалжийг олж харах, сэхээрч ухаарах чадваргүй, боломжгүй болсоор байна. Ийм төрлийн харанхуй үе нэгэнт төлөвшчихсэн байгаа нь байдлыг улам төвөгтэй болгож байна. НАМЗХ гэж тоглоомын байгууллагаар дүүрэн ийм залуучууд хөлхөнө. Амаараа дүүрэн англи үг, хармаагаараа дүүрэн смартфон, айпадтай ч улс үндсээ гэх сэтгэл өчүүхэн ч үгүй. Ярьж байгаа зүйлс нь “тэнд ийм лиценз тэдээр өгнө гээд байна, тэрийг ингэж аваад тэрэнд төдөөр шахъя”, “Хү дарга манийг албан тушаал дээр тавина гэсэн. Гол нь намд ахиухан хандив өгөх хэдэн баагийг чихдээд ир гээд байгаа”. Иймэрхүү хоосон этгээдүүд дарга нарын гар хөлд гүйсээр дунд шатны албан тушаалд зүүгднэ. Толгой нь хоосон, сэтгэл нь шуналаар дүүрэн тэдгээр амьтсыг гадныхан амархаан урхидна. Төсвөөс мөнгө гулсуулах үндсэн арга нь элдэв төсөл, хөтөлбөр, шинэчлэл гээчийг санаачлах гэдгийг тэдэнд сайтар ойлгуулна. Гадагшаа авч явж, туршлага судлуулах нэрээр мөнгө цөлмөх төслүүдийн жишээг бодитоор харуулна. Нөгөөдүүл нь эргэж ирээд өөрийг нь дарга болгосон том даргадаа уран санаа олсноо илтгэж, дэмжлэг хүснэ. Цаадах нь тооны машинаа гаргаж ирээд өөрт нь тусах ашиг, бусдад тараах мөнгө зэргээ тооцож үзээд боломжийн санагдвал “сайн ажиллаа” гэж урамын үг хайрлаад “цаасаа” оруулаад ир гэж лүндэгнэнэ. НАМЗХ-ны боловсон хүчин яаран сандран хам хум төсөлөрхүү юм бичүүлж аваад тооцоог нь олигтой шалгалгүй хурлаар оруулж батлуулан, төсвөөс мөнгөө салгаж авна. Дансанд орсон мөнгөний ихэнхийг тэр дор нь “ах нарт” тараана. Үлдснээр нь Оюука, Баясаа, Номко нартайгаа караокед уулзах, ажил хийх нэрээр наргихад зарцуулна. НАМЗХ-ны залуусын үдшийг өнгөрөөдөг газар нь Улаанбаатарын үнэтэй караокенууд бөгөөд цагийн түрээс нь 160-300 мянга байх нь энүүхэнд. НАМЗХ-ны боссууд дуулах дуртай бололтой. Албан тушаал горилсон бялдууч голдуу залуус тэднийг караокед баясгасныхаа зардлыг өөрсдөөсөө гаргана. Бүр уралдаж, баярхаж төлнө.      
  
   dfgsdfhdfgh Тэднийг ийнхүү дуулж цэнгэж, идэж ууж байх зуур элдвийн балай төсөл, хөтөлбөрүүдийнх нь хэрэгжилтэд зориулан голдуу зээлээр авсан мөнгө үргүй өнгөрч улс орон асар их гадаад өрийн дөнгөнд ордог. Саяхан УИХ-ын гишүүн Б.Шинэбаяр “монголын гадаад өр 9 тэрбум долларт хүрсэн нь аюулын дохио дэлдэж байна” гэсэн нь МАН, НАМЗХ-ны гишүүдийн наргиж цэнгэсэн мөнгөний тоог үндсэндээ зааж байгаа юм. Жирийн олон монголчуудын өдөр шөнөгүй ажиллаж бүтээсэн баялгийн ихэнх нь ийм байдлаар гадаад зээл, зээлийн хүүг нь төлөхөд үг дуугүй зарцуулагдах нөхцөл байдлыг эрх баригчид хуульчилж авсан. Одоо тэдгээр хуулиудаа гартаа барьж,  Хуулийн дор амьдарцгаа!? хэмээн тулгасаар байна.  Гадныхан алгуур, үл анзаарагдам явцаар монголыг ийм байдалд оруулахаар эртнээс төлөвлөж, боловсон хүчнээ бэлтгэж сургаж өгсөн. МАН, НАМЗХ-ны удирдлагууд бүгд шахуу христийн шугамаар гадаадад сургалтанд суусан байдаг нь ийм учиртай. Одоо тэд эзэддээ өр төлж, үндэстнийхээ баялгийг гадагш зөөхөд нь туслаж, тэднээс их хэмжээний зээл авах хоосон төслүүдийг санаачилсаар суудаг юм. Мөнгө цөлмөх төслүүд голдуу дэд бүтцийг хөгжүүлэх, амьжиргаа дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бүтцийн өөрчлөлтийн гэх зэрэг гоё нэртэй хоёрдмол утгатай байх агаад хажуугаар нь МАН, НАМЗХ-ны гишүүнчлэл, санхүүг өөд татах зорилго ямагт дагалддаг.     Ашиг тусаа өгөхгүй нь тодорхой элдэв төслүүдэд гадаадаас том зээл авахуулж, улс орны ирээдүйг өрөнд унагах нь хөрөнгө босгох гол арга нь юм. Одоогоор монголчууд Оюутолгой төслөөс 250 сая доллар, Тавантолгойн төслөөс 500 сая долларыг үндсэндээ хятадуудаас зээлээд, идээд, үрчихээд сууж байна. Рио Тинто-гийн 20 хувийг хятадын Чайналко эзэмшдэг бөгөөд зээлийг тэдний эзэмшлээс төлсөн нь тодорхой. Чайналко-гийн охин компани Чалко-гоос Тавантолгойн нүүрсийг хямдхан өгөх нөхцлөөр 500 сая доллар зээлснийг одоо сонгуулийн өмнө тарааж, санал авахдаа нэмэрлэхээр Сү.Батболд тэргүүтэн санаархаж байгаа.  Энд анхаарал татаж байгаа зүйл нь Рио Тинтогоос авсан зээлийн хүү 9,8 хувь байгаа. Гэтэл олон улсад монголын зээлжих зэрэглэл өсч бид 5,5 хувийн хүүтэй зээл авах боломж нээгдсэн. Өгье гэсэн банкууд, хөрөнгө оруулалтын сангууд ч олон байгаа. Яагаад тийм хямд зээлийг авахгүй өндөр хүүтэй рүү нь хошуурав? гэдгийг Д.Зоригт, Сү.Батболд гэж хоёр этгээдээс асуух, хариуцлага тооцох ёстой. Яагаад Чалко Овоот толгойн ордын лицензийг Р.Фридландаас үнэ цохиж авах гээд байна? Энд бас л тэдний оролцоо бий. Д.Зоригт бол 1990 оноос хойш гадаадын сургалт, хөтөлбөрүүдэд бүрэн хамрагдаж, эдийн засгийг алах магистрын зэрэг горилсон хүн юм. Сү.Батболд ч цөөнгүй сургалтанд суужээ.

    Зоосон мөнгөОдоо тэднээр дамжуулан монголын баялгийг гадагш нь урсгах үүд хаалга цэлийтэл нээгдсэн. Зөөгөөд эхлэчихлээ. Зөөх ажиллагааг найдвартай, тогтвортой байлгахын тулд гадныхан хоёр зүйлийг хийлгэдэг. Нэгд, сонгуулийг будилуулж, асар их мөнгөөр худалдаж авах замаар гар хөл болсон этгээдүүдийнхээ Засгийн эрх барих боломжийг хангадаг. МАН-аас Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Оюунгэрэл гэх зэрэг монголын баялгаас хагартлаа баяжсан этгээдүүд нэр дэвших гэж байна. Тэдний цаана гадаад, дотоодын уул уурхайн асар их мөнгө овоорч байгаа. Олигарх цөөнх бол гадныхны түшиг тулгуур юм. Хоёрт, газрын баялгаас олсон асар их мөнгөнөөс хууль ёсны эзэд нь болох нийт ард түмэнд нь хишиг өглөг хэлбэрээр өчүүхэн мөнгө тарааж тайвшруулдаг. Энэ аргаа бол монголд бүрэн хэрэгжүүлээд байна. Эх орны хишиг нэрээр 21 мянган төгрөг тараадаг, сонгуулийн өмнө зарим хэсэгт нь сая төгрөг тараахаар төлөвлөж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд Сү.Батболдын тараалгах гэж байгаа мөнгө бол нэгдүгээрт зээл, монголчууд энэ их мөнгийг ирээдүйдээ зовлонгоороо төлнө. Хоёрдугаарт, олигархиудын олж байгаа мөнгөтэй жишихэд өчүүхэн дусал төдий юм. Петровис компани саяхан Ухаа худгийн хувьцааны хоёрхон хувийг бирж дээр зараад 84,7 сая доллар олжээ. Төгрөгт шилжүүлбэл 120 тэрбум төгрөг болно. Ж.Оджаргал, Л.Энх-Амгалдан нарын олигархиудад Ухаа худгийн 45 хувийн хувьцаа байгааг тооцвол 18 тэрбум 900 сая доллар байна. Төгрөгт шилжүүлбэл монгол хүний ой ухаанд багтахгүй их тоо гарна. Улсын төсөв жилийн 3 тэрбум доллар байдгаар жишихэд энэ хоёр олигархи 2,7 сая монголчуудын 6 жил идэх мөнгийг гартаа оруулжээ. Харин жирийн монгол хүнд 21 мянган төгрөг арай ядан ногдож байгаа. Ухаа хулгийг эзэмшигчдийг хятад түнш Р.Куок гэж наймаачин байнга дэмжиж, урамшуулж, сургаж дадлагажуулж байдаг юм. Тэрбумтан Р.Куок бол Хонгконг, Макаог БНХАУ-д нэгтгэх ажиллагааг гардан зохион байгуулсан, Хонгконгийг нэгтгэсэн баярын зоог дээр дээр “Дараачийн удаад Тайпей, УБ-т манай туг мандана” гэж ил тод хэлж байсан этгээд ажээ. Бараг 100 наслаж яваа хятад өвөө алсын зорилгодоо монгол шуналтнуудыг хөллөн аажим аажмаар дөхсөөр явна. Баян орнууд ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл, либераль үзэл санааны ачаар сайн сайханд хүрсэн юм биш. Тэд буурай орнуудын эдийн засгийг шуналтнуудаар нь дамжуулан “алах” замаар баялаг хуримтлуулдаг, сайн засаглалаар арвижуулдаг, нийгэмдээ шудрага түгээдэг. Үндэстний эрх ашиг гэж байхаас ахан дүүсэг ёс гэж дэлхий дээр байдаггүйн батлагаа энэ. Эдийн засгаа үл үзэгдэгч гарт биш үндэстний эрх ашигт захируулсан улс гүрнүүд л хөгждөг.
    Үндэстний эрх ашгийг умартснаас баялгаа цөлмүүлсэн амьд жишээ Африк, Латин Америкаар дүүрэн. Үндэстэн дамнасан корпорациудын тавьсан занганд унаагүй, баялгаа хөгжил болгосон цөөхөн улсын жишээг харж байхад тэд үйлдвэржилтэд голлон анхаарч, ард түмнээ ажилтай, хангалттай цалинтай байлгахыг зорьдог эх оронч улс төрийн хүчнийг сонгодог байх юм. Өнөөдөр намуудын мөрийн хөтөлбөрийг ажиж байхад Ардчилсан намаас өөр ийм жишигт хүрсэн улс төрийн хүчин алга. Үндэстэн дамнасан корпорациуд буурай орны баялгийг цөлмөх гол хэрэгслээ авлига гэж үздэг. Үүнтэй тууштай тэмцэх цорын ганц улс төрийн хүчин байгаа нь Ардчилсан нам болж байна. Тийм болохоор монголчууд үргэлжлүүлэн “алуулах уу”, өөдлөж дэвжих үү гэдгээ шийдэх цаг тулж ирлээ.
Э.Болорбат
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.14.179)
    Саяхан Булган аймгийн Мал үржлийн албанхан Орхон аймагт чуулж, мал үржлийн албаны цаашдын хөгжлийн талаар хэлэлцжээ. Энэ үеэр тус аймагт явж байсан Э.Мөнх-Очир гишүүн ирэх жил болох сонгуулийн ажил эхэлснийг харуулж тус чуулганд оролцож буй мал үржлийн албаныханыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ихэд согтсон Э.Мөнх-Очир гишүүн агсагнаж Мал үржлийн албаны гишүүдийн өмнөөс салаавч өгч “Би та нар руу салаавч өглөө. Та нар муусайн яах юм” хэмээн давшилж чуулганд оролцсон төлөөлөгчдийн нүүрийг улалзуулжээ. Эрийн сайндаа биш, эцгийнхээ буянаар Булганаас сонгогдсон түүнд ирэх жилийн сонгуулиар ирэх нүүр байхгүй болсон хэмээн Булганчууд хэлэлцэх болжээ.
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • unen (202.55.182.28)
    ene tuiliin unen shuu. oligarxuudad tsoxilt ugch irex songuulaar salaavch gargatsgaaya
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    sain bichsen baina
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    5 цаг 21 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 17 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    9 цаг 25 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    9 цаг 53 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    10 цаг 2 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    10 цаг 34 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    10 цаг 41 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    10 цаг 42 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 54 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    12 цаг 4 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    13 цаг 31 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    13 цаг 45 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    13 цаг 55 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    14 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 15 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    14 цаг 20 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    14 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 32 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    15 цаг 53 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК