зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Сэм Уолштой уулзаж ойлголцож чадсан. Бидэнд итгэлцэл хэрэгтэй

2015-4-02
0
ЖИРГЭХ

        “Итгэлцэл” уриан дор явагдаж буй “Эдийн засгийн чуулга уулзалт 2015” Төрийн ордноо үргэлжилж байна.

 

Ерөнхий сайд чуулга уулзалтыг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Хатагтай, ноёд оо, хүндэт зочид оо!

Энэ жилийн эдийн засгийн форумыг нээх хүндтэй үүрэг хүлээлгэж буйд талархаж байна. Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлж, бүгдээрээ гарц шийдлийг эрэлхийлж бодит шийдэл олсноор энэ форумыг үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Тулгамдсан бүх асуудлууд эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж, санал шийдвэр бүр бидний нэгэн ээдрээг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.

 

Эдийн засгийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар, мөн томоохон төсөл бүтээн байгуулалтын талаар хамгийн шинэ мэдээллээ би энэ долоо хоногийн ням гарагт олон нийтэд телевизүүдээр дамжуулан хүргэх тул одоо түр хойш тавья. Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогүй юм. Итгэлцэл бий болгох гэсэн энэ үг өнөөдөр хэзээ хэзээнээс илүү бий болоод байна. Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог.

 

Итгэлцэл гэдэг эдийн засгийн бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт улстөр, хууль эрхзүйн орчин, нийгэм эдийн засаг, гэр бүлд ч хэчнээн чухал гэдгийг бид мэднэ. Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, түүхий эдийн үнийн огцом өсөлт, зах зээлийн чөлөөт тогтолцоо гэсэн бүхэн 2010-2011 оны хөрөнгө оруулалтын их урсгалыг бидэн лүү соронз мэт татсан.



Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй  үргэлжлэх итгэлийг бидэнд  бидэнд төрүүлж эхэлсэн. Бидний энэ өөрөө хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан  их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.


Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, махны шөл болгон хурц гэж монголчууд ярьдаг.  Гэхдээ бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй. Стратегийн салбараа улс болгон өөрсдөө  өөрсдөө тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180  хэм эсрэг үр дүн авчирсан гэдэгт хэн ч маргахгүй байхаа.  Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь  бидэнтэй бас хамаатай.

 

Хууль тогтоомжийг ойр ойрхон өөрчлөлт, хайгуулын урт хугацааны хориглолт,  урт нэртэй хууль орсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтаа нэрлэвэл нэлээн урт болох байх. Бидний сайн мэдэх Оюутолгой  төсөл дээр энэ итгэлцэл гэх юмны ямар ч үнэр  байхгүй байсныг  дараах  жишээ харуулна.  



Монголын засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч  компани дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио Тинто компанийн Монголын засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан.

 

Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх  хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэжлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр. Төр засгийн энэ бодлогын үр дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн урт нэртэй хууль, 106 лиценз, ноён Капла гээд  үйл явдал шийдвэрүүд ар араасаа цуварч байхад  биднийг шүүмжилсэн, буруушаасан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд гадна дотны олон хувь хүмүүс мэдээ мэдээлэл бэлтгэн тарааж сощиал ертөнц идэвхитэй ажиллаж байсан.

 

Энэ нь ч тухайн нөхцөлд  аргагүй таарсан байх. Өнөөдөр Монголын төр засгийн бодлого  хөрөнгө оруулагчдад татахыг тулд хуучнаасаа үндсээрээ эргэчихээд байхад  дээрх байгууллаг хүмүүс одоог хүртэл долгионоо сольж амжаагүй явна.

 

Өчигдөр стратегийн хууль, урт нэртэй хууль, 106 лиценз энэ тэр гээд л дэлхий даяар цан цохиод, цам харайгаад байсан хүмүүс энэ бүх асуудлуудыг шийдчихээд байхад  бүлх залгисан юм шиг, эсвэл газрын гаваар орсон юм шиг таг чимээгүй байсаар байна.


Дахиад  өнөө итгэлцэл гээч нь үүсэхгүй байна.  Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын алдарт хуулийг хүчингүй болгож цоо шинэ хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг Монгол улс баталсан таг чимээгүй. Урт нэртэй хууль, 106 лиценз зэрэг асуудлыг шийдвэрлэсэн хэдий ч л одоо бол сонирхол татах сенсацитай  сэдэв бишээ.

 

Гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэхээр Оюу толгой шийдэгдээгүй байхад сонин биш байна.  Бидний итгэлцэл өнөөдөр ийм түвшинд байна.  Өрнөж байгаа үйл явдлаас  зөвхөн сөрөг бүхнийг хайсан, шүүмж лэл муулахын зонтойнтой юм шиг аашилсан.  Бие даасан хараат бус тодотголтой эсвэл эх оронч элдэв гэрээ хэлэлцэлийг эсэргүүцэгч хүмүүсийн бизнес одоо эд цэцэглэж байна.

 

Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн ээж минь гэж Монголчууд бид ярьдаг.  Эх орноо, өөрсдийгөө, Монголоо юм болгонд  муулан муулан байж өөрийгөө хараат бус бие даасан  эсвэл эх оронч гэж хэлүүлээд яах юм бэ. Монголд хөрөнгө оруулах нь дан ганц засгийн газарт, зөвхөн Монгол улсад ашигтай биш ээ.

 

Хөрөнгө оруулалт хэн бэ гуайд ч бас хэрэгтэй.  Олон улсад хэлж заншсанаар харилцан ашигтайг  ойлгож хүлээн зөвшөөрөх, мөн ийм зарчмыг баримтлан ажиллах цаг иржээ.  Бизнесийн үйл ажиллагаа явж байхад бизнесийн байгууллагууд, засгийн газар ч ялгаагүй  арбитрийн шүүх дээр очих, маргаан таслуулах  нь хэвийн зүйл гэж үздэг.

 

Энд байгаа гадны хүмүүс ч гэсэн өөр өөрийнхөө засгийн газрын арбитрийн шүүх дээр хэдэн маргаантай байгааг сонирхоод  үзвэл хэдэн арваар, зуугаар тоологдох дүн мэдээг сонсоно.  Монгол улсын засгийн газар одоо арбитр дээр дөрөвхөн маргааны асуудалтай байгаа. Гэтэл "Хан ресурс" компанийг хэн ингэж хүлээж байна вэ?  Бусад улсууд энгийн хэвийн гэж үзэгддэг бизнесийн нэгэн үйл явц монголд болохоор микроскофоор өсгөж харагдуулах учир юунд байна вэ . Монгол улсыг ингэж харагдуулах ер нь хэнд ашигтай вэ гэдэг асуудлыг хаана хаана нэг бодож үзэцгээе.

 

Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж гоёч гойдох гэсэнгүй.  Бид байгаагаараа харагдахыг байгаагаа үнэлүүлэхийг хүсэж байна. Харин хэдхэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гэдэг юмыг алдвал хэдэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог.  Хэрхэн түүний ханш унахад хүмүүсийн амьдралд хүнд тусдаг.  Дан ганц байгалийн баялагаараа бус бусдын техник технологи хүн хүч хөрөнгө мөнгөний тусламжаар хөгжлийг мэдэрсэн туулсан, улам хэрсүү , алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна.  Энэ танхимд Монгол гэдэг бизнес нь хөгжөөсэй гэсэн хүсэлтэй хүмүүс цугласан гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн.  Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулалчийн сэтгэлийг татна гэдэгт  бид эргэлздэггүй.  Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна.  Бид сөргөлдөгч биш  бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид аа.

 

Энэ төслөөс Монгол улс  харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монголын Эдийн засгийн форум болж байгаа энэ өдрүүдэд Тавантолгойн консурцум хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийн шатандаа орж байна.

 

Оюу толгой төслийн араас хөтлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтууд, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хорооллууд, орон сууцны барилга болон бусад бүтээн байгуулалтууд  ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.



Монгол улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй  дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.  Өнөөдрийн та бидний оролцож байгаа энэ форум ч  хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа. Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн  арга хэмжээг болохыг ерөөж байна. 



Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл түншлэл хамгаас их өгүүлэгдэж байгаа энэ үед энэ жилийн форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл гарцыг авчирахыг  билэгдэл биз ээ. Монголын эдийн засгийн форум албан ёсоор нээгдэж  байна. 

Монголын Эдийн засгийн форумын ажиллагаанд амжилт хүсье.

 

Одоо Эдийн засгийн форумын уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.  

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Энх-Эрдэнэ: "Хонгор нутаг" дууг МУГЖ Н.Чулуунхүү ах "Одоо миний хүү чи дуулна шүү" гэж хэлээд дуулуулсан даа
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
Ээлжийн амралтаа харамсахааргүй өнгөрүүлэх таван санаа
О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (66.58.202.234)
    bitgi shaa sahanbilegee.chi ternii derged hen be.ter chamaig zygeer l zajilahgyi zalgiad dylehgyi baah jew shyy.chamati er ni u yaridag um be.ta naryg ajilaa hii gej zagmah gej irsen um chini.ta nart mongo avsnaa bitgii martaarai muu lalaruud mini.ygend orohgyi bol bulaig chini delgene shyy gej heleh gej irsen hyn sh te.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • tbat (103.242.47.6)
    Helsen ugee naadah chini margaash l martana ter ued amaa barih bh da yarihaas uur uy ch hiij chadagui shuu de
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.31.102)
    mash sain bn...erunhii saidad amjilt husye !!!
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Дургүй хүрч байна (122.201.31.99)
    Хэлэх үгийг нь Сэм Уолш гуай бэлдэж өгөөд энэ пацаан утгыг нь ойлгох байтугай унших гэж хөгөө чирч байна даа. Орчуулгыг нь харахаар л дургүй хүрч байна. Гадны гар хөл болсон та нарыг хир удаан тэсэхийг харъяа.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • түмээ (184.164.146.10)
    Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж гоёч гойдох гэсэнгүй. Бид байгаагаараа харагдахыг байгаагаа үнэлүүлэхийг хүсэж байна. Харин хэдхэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гэдэг юмыг алдвал хэдэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог. Хэрхэн түүний ханш унахад хүмүүсийн амьдралд хүнд тусдаг. Дан ганц байгалийн баялагаараа бус бусдын техник технологи хүн хүч хөрөнгө мөнгөний тусламжаар хөгжлийг мэдэрсэн туулсан, улам хэрсүү , алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • айжан (184.164.146.10)
    ерөнхий сайд хамтарч бие биедээ дэм өгч ажиллахыг хүс ч байна гэж ойлголоо мэдээж дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг байхаа бид л бие биенээ дэмжих хэрэгтэй тэгвэл хүн бүр л сайхан амьдрах нь энэнээс эхлэх байх
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • уранболор (184.164.146.10)
    Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулалчийн сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй. Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна. Бид сөрөгжилч биш бид хамтрагчид . Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид аа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • азжаргал (184.164.146.10)
    Монгол хүний нэг эрхэм зарчим байдаг бус уу амны бэлгээс ашдын бэлэг Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл түншлэл хамгаас их өгүүлэгдэж байгаа энэ үед энэ жилийн форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл гарцыг авчирахыг билэгдэл биз ээ.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • арднаа (184.164.146.10)
    Монгол улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн та бидний оролцож байгаа энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа . Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээг болохыг ерөөж байна. Сайхан үг хэлжээ баяр хүргэе
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • хишгээ (184.164.146.10)
    Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог шнээн манай улсад ийм нэг чанар дутагдаад байгаа шүү
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • оюунаа (184.164.146.10)
    мундаг юмаа ерөнхий сайдын хэлсэн үгийг дахин дахин уншлаа ямартайч амжилт
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • miigaa (184.164.146.10)
    Эдийн засгийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар, мөн томоохон төсөл бүтээн байгуулалтын талаар хамгийн шинэ мэдээллээ би энэ долоо хоногийн ням гарагт олон нийтэд телевизүүдээр дамжуулан хүргэнэ.shudarga shuuluuhan yrijee ene yrunhii said haarin taalagdaj ehelj bn shuu
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • hangarid (184.164.146.10)
    Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулалчийн сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй. Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна. Бид сөрөгжилч биш бид хамтрагчид . Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид ааunen shuu saihanbilegiig demjij bn
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.55.191.130)
    Saihabilegiin iiltgeld alga tashii. harin bodit zuil bolsoniih n daraa itgeye.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • амраа (119.35.65.87)
    ерөнхий сайд танд амжилт хүсье. залуу хүний эрч хүчээр урам зоригтой ухаалаг байж ихийг хийж бүтээгээрэй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (115.235.242.104)
    Оюу толгой төслийн араас хөтлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтууд, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хорооллууд, орон сууцны барилга болон бусад бүтээн байгуулалтууд ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.134.87.200)
    Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж гоёч гойдох гэсэнгүй. Бид байгаагаараа харагдахыг байгаагаа үнэлүүлэхийг хүсэж байна. Харин хэдхэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гэдэг юмыг алдвал хэдэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог. Хэрхэн түүний ханш унахад хүмүүсийн амьдралд хүнд тусдаг. Дан ганц байгалийн баялагаараа бус бусдын техник технологи хүн хүч хөрөнгө мөнгөний тусламжаар хөгжлийг мэдэрсэн туулсан, улам хэрсүү , алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Энэ танхимд Монгол гэдэг бизнес нь хөгжөөсэй гэсэн хүсэлтэй хүмүүс цугласан гэдэгт эргэлзэхгүй байна гэж ерөнхий сайд маань хэллээ.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (106.2.209.82)
    Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй үргэлжлэх итгэлийг бидэнд бидэнд төрүүлж эхэлсэн. Бидний энэ өөрөө хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зоригоо (112.73.6.210)
    Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй үргэлжлэх итгэлийг бидэнд бидэнд төрүүлж эхэлсэн. Бидний энэ өөрөө хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зоригоо (106.49.97.251)
    Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй үргэлжлэх итгэлийг бидэнд бидэнд төрүүлж эхэлсэн. Бидний энэ өөрөө хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Алтанхуягийн үеийн бугласан буглааг авч хаях хэрэгтэй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    цаг үе цөвүүн болсон энэ үед улс орныг чиглүүлж удирдаж авч явна гдаг амаргүү давааа шүүү Чармайгаараа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Duuree (103.9.89.210)
    Chuhamdaa enehuu chuulganaar shiidegdej gargsan asuudluudaa tsegtselj des daraalaltai bieluulj heregjulj ehleh n gol yum shuu
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    hhaha ue ueiin zasgiin gazruudAAS hrn hamgiin erchimtei yvd bgaan ene yum bishuu buhel buten 25jil dagtarshsan uzel bodol ul suuriig undseer avch hayh heregtei, Said zgr ch suugaaguu bh shu
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • УНШИЦГАА (103.9.89.210)
    ЭНЭХҮҮ ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРЧ ИРСЭН ҮЕ НЬ ЧУХАМ ХЭЗЭЭ БИЛЭЭ ДЭЭ. ӨӨРСДӨӨ СОНГОЖ ГАРГАЖ ИРНЭ ТЭГЧИХЭЭД МУУЛААД БГААГ НЬ ОЙЛГОХГҮЙ ЮМ ШУУД Л СОНГОЖ ГАРГАЖ ИРЧИХЭЭД 100 ДАВХАР БАЙШИН БАРЬ ГЭЭД ЗҮТГЭЧИХ ЮМ ТҮҮНД ЧИНЬ ЗУРАГ ТӨСӨЛ ХУНДАМ ГЭЭД ХХ ЮМ ИХ БДИЙМШДЭЭ. БҮТЭЭН БГУУЛАЛТЫН АЖЛУУДАА БОЛ ЯАЛТЧГҮЙ УРИН ДУЛААН ЦАГ ЭХЛЭХЭЭР ХИЙНЭ. ТЭР НЬ ОЙЛГОМЖТОЙ БИД ИТГЭЖ НАЙДАЖ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРААС ИХ ЗҮЙЛ ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БНА. ЗАРИМ НЭГ НЬ ОГЦРУУЛИЙ Л ГХИЙН НЭГЭНТЭЭ ГАРГАЖ ИРЧИХЭЭЭД ЮУ ХИЙЖ БҮТЭЭХИЙГ НЬ ҮЗЭХГҮЙ БОЛ ЭМГЭНЭЛТЭЙ ХЭРЭГ БОЛНО. ЗҮГЭЭР ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ИТГЭЭД ЧУХАМ ЮУ ХИЙХИЙГ НЬ ХАРЖ БЯ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Түүхэн дэх хамгийн гайгүйй ерөнхий сайд бх шүү, юу гэж ингэж иргэдэд сөрөг смс өгч бдий. Адилхан бжииж юм ххгүй бжииж нэгнийгээ бнга доош нь хийнэ уруу татна болиоо
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочинф (182.160.39.32)
    Монголын түүхэн дэх хамгийн муу ерөнхий сайд Тэр сэмд дунд хуруугаа үзүүлээд явуулах хэрэгтэй Риогийхон биднийг бүгд уурхайчид гэж доромжилж байхаар учраа олж хамтрах хэрэгтэй байлаа Бид нээг их зүйл нэхээгүй бид рио-ийн ажилд саад болоогүй ЗҮГЭЭР Л ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ИЛҮҮ ГАРААД БАЙГАА 2 тэрбум доллорийнхоо учрийг тайлбарлаад тооцоог нь үзүүлчих л гэсийшдээ гэтэл рио өөрөөл салтагнаж эхэлсэн БИД 2 ТЭРБУМЫН 34 ХУВЬ БОЛОХ 680 сая доллорийн өрөнд зүгээр сууж байгаад орчих тэнэгүүд биш л дээ БААБАРИЙН хэлдэг шиг тэнэгүүд бол бүүр ч биш ОДОО ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ 4 БИШ гэнэт 8-НЬ тэрбум доллор болчуул хэн хариуцлагыг нь хүлээхийн ЭНЭ САЙХАНБИЛЭГ БААБАР 2 хүлээхүү ёстой уучилаарай эд НАР өнгөрсөн 25 жилийн МОНГОЛд учируулсан хохиролоо хэзээ ч хариуцаж байгааүй ШҮҮҮ РИО БИДЭНТЭЙ УЧИРАА ОЛООД ЯВИЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ 2 тэрбумын тооцоогоо үзүүлээд далд уурхайн 4 тэрбум хиймлээр өсөхгүй гэсэн баталгаагаа өгөөд ЯВУУЛ ЯВ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ зайлдааааа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 29 орны жүдочид өрсөлдөх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ
    13 мин
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
    38 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    43 мин
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
    47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
    58 мин
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
    14 цаг 59 мин
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
    15 цаг 53 мин
  • Улсын наадамд дөрөв болон түүнээс дээш давсан 2 бөхөөс допинг илэрсэн, 1 эргэлзээтэй хариу ирсэн
    15 цаг 58 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    16 цаг 59 мин
  • Б.Батцэцэг: Гаалийн хүнд суртал хүнээс шалтгаалж байвал хуулийн дагуу хариуцлага тооцно
    17 цаг 1 мин
  • Монголын морин спорт уяачдын холбоотой Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар уулзалт зохион байгууллаа
    17 цаг 33 мин
  • Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 45 мин
  • COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
    17 цаг 48 мин
  • Э.Энх-Эрдэнэ: "Хонгор нутаг" дууг МУГЖ Н.Чулуунхүү ах "Одоо миний хүү чи дуулна шүү" гэж хэлээд дуулуулсан даа
    17 цаг 59 мин
  • Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ
    18 цаг 25 мин
  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ буурчээ
    18 цаг 27 мин
  • Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна
    18 цаг 39 мин
  • Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр зарлана
    18 цаг 47 мин
  • “Чингис хаан” нисэх буудал руу явах автобусны цагийн хуваарь
    19 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
    19 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК