МАХН-ын дарга Н.Энхбаяр авилгалын хэргээр саатуулагдаад 25 хонож байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсан.

МАХН-ын дарга Н.Энхбаяр авилгалын хэргээр саатуулагдаад 25 хонож байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсан. Харин өнгөрсөн баасан гаригт өлсгөлөн зарлан, биеийн байдал нь ихэд муудсан учир өнгөрсөн бямба гаригийн орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвийн эмнэлэгт хүргэсэн билээ. Түүнийг эмнэлэг хүргэх уг бичлэгээс харахад түүний үс нэлээд бууралтсан, царай нь цонхийсон байдалтай харагдсан. Харин тэрээр хоригдсон 25 хоногийн хугацаанд есөн килограммаар турсан байна. Түүнчлэн өлсгөлөн зарласнаасаа болж, цээжний хөндий нь өвдөж, амьсгалахад төвөгтэй болсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Мөн өчигдөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийхэд тархины хаталж өвчний эхний шинж тэмдэг илэрсэн байна.
Б.Чимэг