МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Харин өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй хэмээн нэг ч мэдүүлэг өгөөгүй байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Харин өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй хэмээн нэг ч мэдүүлэг өгөөгүй байгаа юм. Харин АТГ-аас түүнээс дөрвөн удаа байцаалт авахаар очжээ. Гуравт нь өмгөөлөгч нь байгаагүй учраас тэрээр мэдүүлэг өгөөгүй байна. Харин нэгд нь өмгөөлөгч О.Баасанхүү байсан ч АТГ-ынхан “Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үзүүл” гэжээ. Гэрээгээ үзүүлтэл “Танд Н.Энхбаярт өмгөөлөх эрхзүйн нөхцөл байхгүй байна. Өмгөөлөгчөө соль” хэмээн шаардсан учраас мөн мэдүүлэг өгөөгүй аж.
Б.Чимэг