Араб болон лалын шашинтай орнуудын мэдээллийг дэлхий нийтэд түгээдэг
томоохон телевиз болох "Аль Жазеера"-гийн Бээжин дэх салбарыг өчигдөр
хаажээ.

Араб болон лалын шашинтай орнуудын мэдээллийг дэлхий нийтэд түгээдэг томоохон телевиз болох "Аль Жазеера"-гийн Бээжин дэх салбарыг өчигдөр хаажээ. Бээжинд тус телевизийн англи хэл дээр нэвтрүүлэг бэлтгэдэг сурвалжлагч Мелисса Чан 2007 оноос хойш ажиллаж байсан юм. Түүний Хятад улсад байх итгэмжлэх бичиг болон визийн хугацаа дууссан ч Хятадын талаас дээрх бичиг баримтуудыг нь сунгаж өгөхгүй гэж мэдэгджээ. Мөн Чаны оронд өөр сурвалжлагч явуулна гэхэд ч Хятадын тал татгалзсан хариу өгчээ.