Сүүлийн үед манай иргэд хар тамхины хэрэгт ихээр холбогдох болсон. Тэр дундаа Малайзаас хар тамхи авчирч, Хятадын хил давуулах явдал ихээр гарч байгаа аж.

Сүүлийн үед манай иргэд хар тамхины хэрэгт ихээр холбогдох болсон. Тэр дундаа Малайзаас хар тамхи авчирч, Хятадын хил давуулах явдал ихээр гарч байгаа аж. Тиймээс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд Малайз руу визгүй зорчдгоос болж хар тамхи зөөх боломж олгож байгаа учир тус улс руу визтэй болгох үүрэг өгсөн” байна. Одоогийн байдлаар тус ажлын явц эхэн шатандаа явж байгаа бөгөөд визтэй болгох асуудлын талаар Малайзын талд албан тоот илгээсэн байгаа аж.
Сонирхуулахад, Монголын 30 иргэн БНХАУ-д хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, бусдад дамжуулсан хэрэгт татагдсаны 22 нь ял эдэлж, бусад нь шүүх хурлаа хүлээж байгаа гэнэ. Эдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 92 хувь нь Малайзаас хар тамхи зөөвөрлөсөн ажээ.