
Энэхүү тоглолтыг Монгол Улсын Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Японы уламжлалт үндэсний бүжгийн нэрт төлөөлөгч Азүма Канхо, Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч Ц.Батчулуун нарын хамтран хийх гэж байгаа аж.
Энхүү тоглолтод Монгол Улсын морин хуурын чуулга, Японы дуучид хөгжимчид болон хоёр орны үндэсний бүжигчид хамтран тоглох юм.
Мөн Хөгжим бүжгийн тэнхимийн багш, СТА А.Хосбаярын удирдлагад суралцдаг оюутнууд оролцох бол Соёр урлагийн их сургуулийн оюутнууд Азүма Канхогийн дэглэсэн бүжгийг тайзнаа амилуулах юм байна.