Бельгийн цагдаагийн газар нэртэй улстөрч Стив Стеваертийн цогцсыг Альбертийн сувгаас олсон тухай “BBC” мэдээллээ. Түүний цогцсыг олохоос хэдхэн цагийн өмнө тэрээр хүчирхийллийн хэрэгт буруутай нь нотлогдсон тухай мэдсэн байжээ.
60 настайдаа өөд болсон Стеваерт нь Фламандын Социал демократ намын тэргүүнээр ажиллаж байжээ. Мөн Хасселт хотын даргын үүргийг ч гүйцэтгэж байсан байна.
Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй ч амиа хорлосон байж магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. Учир нь Стеваерт сүүлчийн захидал бичиж үлдсээн байсан хэмээн Бельгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Шумбагчид улстөрчийг цогцсыг Альбертийн сувгаас татан гаргасан хэмээн Хасселт хотын эрх баригчид мэдээлсэн байна. Мөн түүний дугуйг голын эрэг дээрээс олсон аж. Талийгаачийн хүрэм усан дотроос олдсоны дараа түүнийг үхсэн байж магадгүй хэмээн хайж эхэлсэн байна.
Нийслэл Брюсселийн Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр түүнийг хүчирхийллийн хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон болохыг олон нийтэл мэдээлсэн юм.
Талийгаачийг буруутай хэмээн үзсэн хүчирхийллийн хэрэг 2010 онд болсон боловч 2013 он хүртэл дэлгэгдээгүй байсан юм. Тэрээр 2013 онд нэг телевизийн нэвтрүүлэгт оролцох үед хохирогч эмэгтэй ч мөн зочноор оролцож таарснаар энэ хэрэг сөхөгдсөн байна. Стеваерт эмэгтэйтэй сексийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хүчирхийлээгүй хэмээн няцааж байсан аж.
Г.Үжин