
Өнөөдөр 09.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хонхорын замд автомашины ноцтой осол гарлаа. Хэргийн газар Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай тасаг 105-ын аврагчид, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар ажилласан байна. “Субару инфрайзи” маркийн суудлын тэрэг замын хажууд онхолджээ. Ослын улмаас машин дотор байсан 20 орчим насны таван залуу хүнд гэмтсэн байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал бүр хүнд байна. Тэд машинд шахуулсан гэж хэлсэн ч тодорхой мэдээлэл өгөх ухаантай хүн байхгүй байгаа аж. Хэргийг дүүргийн замын цагдаагийн хэлстийн алба хаагчид шалгаж байна.

Б.Золбоо