Өнөөдөр УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан
хуралдаанаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө
оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн талаар
хэлэлцлээ.

Өнөөдөр УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн талаар хэлэлцлээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголын Засгийн газар, Азийн хөгжлийн банкнаас 220 сая ам.доллар зээлэхээр яригдаж байгаа юм. Мөн Засгийн газрын зүгээс 57 сая ам доллар гаргах аж.
Энэ их хэмжээний мөнгөөр Улаанбаатар хотод 64.5 км трамбайн зам тавих аж. Хамгийн гол нь үйлчилгээнд явах трамбайг монголчууд өөрсдөө хийх бөгөөд жилд 50 автобус шинээр үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ. Замын түгжрэлийг сааруулахын тулд дотод бололцоогоо ашиглан автобус үйлдвэрлэж, эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны зээлээр зам барихыг дээрх байнгын хороодын гишүүд дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ц.Батбаярын хэлснээр өмнө нь 1995 онд Японы хөрөнгө оруулалтаар том оврын автобусны парк шинэчлэлтийг хийж байсан. Мөн Өмнөд Солонгосоос 2009 онд 400 том оврын автобус оруулж ирж байжээ.