"Үндэсний баялаг ” уран сайхны кино нээлтээ хийх дөхжээ. Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм.
Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ.
Залуу уран бүтээлчийн ур авъяас, хөдөлмөр шингэсэн “Үндэсний баялаг” уран сайхны кино энэ сарын 10-нд 13:00 цагаас “Өргөө” Кино театрт, 17:00 цагаас “Тэнгис” кино театруудад нээлтээ хийх ажээ.