АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Armando
Christian Perez буюу Питбулл Монголд тоглолтоо хийхээр болжээ

АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Armando
Christian Perez буюу Питбулл Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр ирэх 7-р сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Түүнтэй хамт эмэгтэй ди-жи нар ирэх аж. Тоглолтын Монгол дахь албан ёсны ерөнхий зохион байгуулагчаар "FASHION
TV" ажиллаж байгаа бөгөөд аль хэдийн бэлтгэл ажил нь эхэлжээ.
Питбулл куба-америк гаралтай бөгөөд энэ жил 31 настай. Шакира, Крис Браун, Женифер Лопез зэрэг олон одтой хамтарч дуулсан.