Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших дүрвэгчдийн хуаранд “Исламын улс” бүлэглэлийн босогчид бараг бүрэн хяналтаа тогтоожээ.
Их Британид төвтэй, Сирийн хүний эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, “Исламын улс”-ын босогчид палестин дүрвэгчдийн хуаран руу өчигдөр дайрч, тус хуаранг булаан эзэлсэн байна.
“Исламын улс” бүлэглэл Сирийн хойд болон зүүн нутгийн багагүй газар нутагт хэдийн хяналтаа тогтоосон юм.
Сүүлд энэ дүрвэгчдийн хуаранг булаан эзэлснээр босогчид Сирийн нийслэл Дамаск хот болон Ерөнхийлөгч Башар Аль-Асадын баазад тун ойртож ирлээ.
Сирийн засгийн газрын хүчнийхэн бямба гарагт тус хуаранд босогчдын эсрэг агаараас цохилт өгчээ.