зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажиллагаа болгоноос шинэ зорилт өвөрлөж ирдэг

2012-5-08
0
ЖИРГЭХ
    Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны арван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хилийн чанадад эх орныхоо нэр алдрыг  дуурсгаж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа олон мянган цэнхэр дуулгатнуудаараа бид бахархдаг. Тэдний төлөөлөл болгож ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Жавхланбаярыг урьж ярицлаа.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ойд

With Robert Gates    Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны арван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хилийн чанадад эх орныхоо нэр алдрыг  дуурсгаж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа олон мянган цэнхэр дуулгатнуудаараа бид бахархдаг. Тэдний төлөөлөл болгож ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Жавхланбаярыг урьж ярицлаа.

 
- Таныг удам залгасан “цэргийн хүн” гэж сонссон юм байна. Энэ тухай яриагаа эхлэе...?
- Тийм ээ. Би аавынхаа замналаар “цэргийн хүн” болсон юм. Миний аав  Дондогдорж гэж хурандаа цолтой хүн байлаа. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, БХУА-д багшаар ажиллаж байсан юм. Аавыг маань цэргийнхэн андахгүй ээ. Мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь болон шавь нар нь цэргийн сайн дарга бас сайн багш байсан гэж дурсдаг. Тийм ч учраас ааваараа бахархаж, залгамж халааг нь нэр төртэй авч явахыг хичээдэг.

- Өөрөө “цэргийн хүн” болохоор шийдсэн үү, эсвэл аавынхаа хүсэлтийг хүндэтгэсэн үү?

- Аавынхаа хүсэлтийг хүндэтгэсэн нь дийлэх байх аа. Гэхдээ би арван жилийн сурагч байхдаа аавынхаа мэргэжлийг өвлөх тухай боддог байсан. Тэгээд л өөрийнхөө сонирхлоор техникийн чиглэлээр суралцахаар шийдэж, 1995 онд ЦИС-ийн автотехникийн инженерийн ангид элсэж байлаа.

- Төрж, өссөн нутаг усны тань тухайд...?
- Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн Өндөрхаан хотод мэндэлсэн. Аавыгаа цэргийн сургуулийн сонсогч, ээжийгээ Багшийн сургуулийн оюутан байхад төрсөн учраас эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн гэж болно. Харин бага насаа Сүхбаатар аймаг, Эрдэнэт хотод өнгөрүүлсэн. Тодруулбал, аавтайгаа хамт энэ газруудад “томилогдсон” гэсэн үг.   

- Айлын хэд дэх хүү вэ?
- Ууган хүү. Дороо гурван дүүтэй. Мэдээж айлын том хүүхэд учраас аав, ээжийнхээ эзгүйд дүү нараа харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гээд л ойр зуурын ажлаа амжуулна. Ер нь айлын том хүүхдэд ажил мундахгүй шүү дээ. Тийм ч учраас би харьцангуй эрт биеэ даасан.

- Сурлага номдоо хэр хүүхэд байв, айлын том хүү гэдэг утгаараа гэрийн ажилд дайчлагдаад хичээлээ хойш тавих үе цөөнгүй л байсан байх?  
- Би Эрдэнэт хотын хоёрдугаар сургуулиас эрдмийн гараагаа эхэлж байлаа. Долоодугаар ангиа төгстөл онц дүнтэй суралцсан учраас математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нэгдүгээр сургуульд шалгалт өгч тэнцээд 8 дугаар ангиа тэнд мөн л онц дүнтэй төгссөн. Бас 9, 10 дугаар ангиа нийслэлд онц дүнтэй дүүргэсэн. Ер нь тооны чиглэлийн хичээлүүдэд илүү сонирхолтой хүүхэд байлаа. Хэдийгээр гэрийн ажил их ч хичээлээ орхино гэдэг ойлголт байхгүй, яаж ийгээд л амжуулна. Ялангуяа, математикийн төрлийн хичээлийнхээ даалгаврыг орхигдуулж үзээгүй. Түүнээс гадна нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Сургуулиас зохион байгуулдаг урлаг, спортын бүхий л төрлийн арга хэмжээнд оролцоно. Бас жудогоор хичээллэдэг шаггүй бөх байлаа.

- Сурлага, урлаг, спорттой чамгүй хөдөлгөөнтэй л хүү байж дээ...?
- Сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй харьцуулбал даруухан, даруухан хүүхдүүдтэй харьцуулбал юм, юм руу үсэрсэн хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Тухайн үед Эрдэнэтийн “Говил”-оос гавьяат тамирчин Нармандах, Эрдэнэбаатар зэрэг тамирчид дөнгөж амжилт үзүүлж эхэлж байлаа. Тэднийг дагаад их олон хүүхэд жудогийн спортоор хичээллэсэн л дээ. Би ч юу дутахав, хоёр эрэгтэй дүүгийнхээ хамтаар энэ спортоор нэлээд олон жил тууштай хичээллэсэн. Манай хоёр дүү тухайн үедээ чамгүй амжилт гаргаж, улсын болон тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн. Харин миний хувьд тухайн үедээ өсвөрийн болон залуучуудын улсын аваргын тэмцээнд зодоглож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.  

- Шаггүй амжилт шүү. Магадгүй “цэргийн хүн” болоогүй бол гавьяат тамирчдын тоог нэгээр нэмэх ч байсан юм бил үү...
- Яах байсныг хэлж таашгүй, ямартай ч спортод их л хорхойтой, элэгтэй хүүхэд байсан. Гэхдээ одоо “цэргийн хүн” болсондоо огтхон ч харамсдаггүй, харин ч сэтгэл хангалуун явна. Хэдийгээр жудогоор дагнаж өдийг хүртэл тууштай яваагүй ч спортоо бас орхиогүй. Сүүлийн жилүүдэд фитнессээр түлхүү хичээллэж байна. Ерөнхийдөө бие бялдарынхаа өв тэгш байдалд нэлээд анхаарч байгаа хэрэг л дээ. Цэргийн алба хаагч байна гэдэг үндсэндээ тамирчнаас ялгаагүй шүү дээ. БХИС-аа төгсөөд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид томилогдож, тэр ангиас ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үедээ залуу офицерын хувьд Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагддаг бүхий л тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Багаасаа спорттой нөхөрлөсөн болохоор цэрэгжлийн спортоор муугүй амжилт гаргасан. 2003 онд Зэвсэгт хүчний 10 км-ийн гүйлтийн тэмцээнд түрүүлж байснаа тодотгож болох юм.

- Цэргийн сургууль бусад сургуулийг бодвол харьцангуй хүнд шүү дээ. Ер нь шантрах үе гарч байв уу?

- Багаасаа л цэргийн амьдралыг мэдэрч, “цэргийн хүн”-ний дэргэд өссөн болохоор надад шантраад байх зүйл байгаагүй ээ. Ер нь хэн ч зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлдэг байх ёстой гэж ойлгодог. Чадахгүй нь гэж шантраад л хойш тавиад байвал бидэнд чадах зүйл гарч ирэхгүй шүү дээ. Энэ ойлголтыг би спортоор хичээллэснээр олж авсан. Спорт хүнийг аль ч талаар нь төлөвшүүлдэг гэдэгтэй 100 хувь санал нэгдэнэ.

- Тийм шүү, би ч бас санал нэг байна. Ингэхэд Таны ажлын түүчээ хэрхэн өртөөлж байна вэ?  
- 2000 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид Засварын салааны захирагчаар томилогдон ажлын гараагаа эхэлж, засварын инженер, автотехникийн албаны дарга зэрэг албан тушаалуудад 2004 оныг хүртэл ажилласан. Дараа нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Автотехникийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2007 онд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газарт мэргэжилтнээр томилогдон ирсэн. Харин 2011 оноос Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ хугацаанд бас цөөнгүй ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн.

- Тийм ээ. Таныг эх орноо төлөөлөн ЭДА-нд оролцсон цэнхэр дуулгатнуудын маань нэг гэдгийг мэднэ. Анхны ажиллагааны тань томилолт хааш нь хөтлөж байв?
-“Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцон бригадын генерал Д.Баярсайхан захирагчтай Цэргийн багийн хоёрдугаар ээлжинд анх үүрэг гүйцэтгэсэн. Баатарлаг гавьяа байгуулсан энэхүү багт, өндөр мэдлэг чадвартай цэргийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж, тэднээс маш их зүйлд суралцсан. Тэр ч утгаараа цаашид Энхийг сахиулах чиглэлээр ажиллаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь чухал юм гэдгийг ойлгосон. Ажиллагаанаас ирсний дараа Зэвсэгт хүчний 150 дугаар ангид шилжин ажиллах саналыг баяртайгаар хүлээн авч байлаа. ЭДА-ны чиглэлээр ажиллах үүд хаалга маань нээгдэж байгаа учраас тэр шүү дээ. 

- Тэгвэл дараагийн ажиллагаа...?  
- 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын ЭСА-нд Цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн юм. Олон орны офицеруудтай мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс суралцан, офицер хүний ажлын хариуцлага, албандаа хандах хандлага зэрэгт дүгнэлт хийж, өөрийгөө байнга хөгжүүлж, боловсруулж байх ёстой юм гэдгийг тэндээс ойлгосон. Ер нь би оролцсон ажиллагаа болгоноосоо өөртөө дүгнэлт хийж, шинэ зорилт өвөрлөж ирдэг болсон. 2009 онд Афганистан Улсад анхны Үндэсний ахлах төлөөлөгч, Цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед миний үүрэг гүйцэтгэх хугацааг 3 сараар сунгасан учраас Үндэсний ахлах төлөөлөгчөөр дараагийн ээлжийн Цэргийн багуудтай хамтран ажилласан. Мөн 2010 онд АНУ-ын Төвийн командлал дахь Үндэсний холбогч багт холбогч офицероор үүрэг гүйцэтгэсэн. 

- Хүний нутгаас эх орондоо тэмүүлэхгүй хэн байхав. Хоног тоолон яарч л суусан байх.Тухайн үед хугацааг тань сунгах шийдвэрийг хэрхэн хүлээж авч байв даа?
- 20 гаруй хоногийн дараа эх орондоо очно гээд л битүүхэндээ сэтгэл догдолж байлаа. Гэтэл дахиад 3 сараар хугацааг маань сунгах шийдвэр гарсан юм. Мэдээж цэргийн хүнийхээ хувьд миний гүйцэтгэх ёстой үүрэг гэж ойлгож хүлээн авсан. Харин гэр бүлийнхэнд маань нэлээд хүндхэн туссан байх. Энэ тухайгаа мэдэгдэхэд эхлээд итгээгүй, намайг тоглоод байна гэж ойлгосон. Баг нь буцаад ганцаараа үлдэнэ гэхээр үнэмшилгүй санагдсан байх л даа. Гэхдээ эхнэр маань “цэргийн хүн” учраас ойлгосон.

- Эхнэрээ танилцуулахгүй юу? Бас “цэргийн хүн” болж таарлаа...
- Тийм ээ. Манай гэр бүлийн хүн Г.Энхжаргал гэж ахлагч бүсгүй бий. Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид ахлах радио-телеграфчинаар ажилладаг. Бид хүү, охин хоёртой. 

- Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцсан түүхээсээ хуваалцаач гэвэл  татгалзахгүй биз дээ...?
- Төгсөх курсын сонсогч байхдаа зэргэлдээ орцныхоо ахлагч бүсгүйд сэтгэл алдраад, найз нарынхаа тусламжтайгаар танилцаж байлаа. Тухайн үед эхнэр маань  дамжаа дүүргэж ахлагч болоод ажлын гараагаа эхэлчихсэн байсан юм. Бид удалгүй анхныхаа хүүг төрүүлж, тусдаа гарсан. Өрхийн тэргүүн, хүүгийн аав болно гэдэг бас л нийгмийн өмнө хүлээсэн том хариуцлага шүү дээ. Тийм учраас энэ үүргээ сайн биелүүлж, сайн хань, сайн аав байхыг хичээж явна. 

- Багаасаа гэрийн ажилд шаггүй байсан тухай ярьсан. Одоо ч хэвээрээ биз дээ...?
- Тэгэлгүй яахав. Багаасаа сурсан зүйл орхигддоггүй шүү дээ. Тийм болохоор завтай үедээ гэрийн ажилдаа туслана, муугүй тогооч болчихно. Бас автын инженер мэргэжил маань нөлөөлдөг байж болох юм, аахар шаахар засварыг сайн хийнэ. Гэхдээ сүүлийн үед ажлын ачааллаас шалтгаалаад эдгээр үүргүүдээ умартаад байгаа.

- Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Фитнесс, спортоор хичээллэдэг. Бас интернэтээр аялах, ном унших дуртай. Нэг үгээр хэлбэл, эдгээр нь миний хобби.

- Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
- “Баян ба ядуу аав”-ыг монгол хэлээр нь уншсан. Өмнө нь англи хэл дээр CD-гээр сонсож байсан. Нэлээд сонирхолтой ном л доо. Эдийн засгийн ухааныг хамгийн энгийн хэлээр, хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлаж бичсэн байдаг юм билээ. Хамгийн гол нь хүүдээ уншуулах гэж монгол хэлнээ хөрвүүлснийг нь авсан юм. Бас “Их гүрнүүд” номыг англи хэл дээр уншиж байна.

- Залуу офицерт зорьж төлөвлөсөн зүйл их бий гэж бодож байна. Нууц биш бол уншигчидтай маань хуваалцахгүй юу?
- Мэргэжил боловсролоо дээшлүүлж, цэргийн дараагийн шатны сургуульд суралцахаас эхлээд төлөвлөсөн зүйлүүд их байна. Зарим хүмүүс мөрөөдлөө хэт эрт ярьвал биелдэггүй гэдэг юм билээ. Энэ үнэн байж магадгүй, тийм учраас зарим мөрөөдлөө нууц хэвээр үлдээж болно биз дээ.

- Сүүлийн асуултыг Танд үлдээе...?
- Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны арван жилийн ойг тохиолдуулан нийт Энхийг сахиулагчид болон ЭДА-нд хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчиддаа баярын мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

- Цаг заваасаа хугаслан ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Сэтгүүлч  Д.МЭНДБАЯР
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    7 цаг 0 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 57 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    11 цаг 5 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    11 цаг 32 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    11 цаг 41 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    12 цаг 14 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    12 цаг 20 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    12 цаг 22 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 33 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    13 цаг 43 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    15 цаг 10 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    15 цаг 24 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    15 цаг 35 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    15 цаг 43 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    15 цаг 54 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    15 цаг 59 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    16 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 12 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    17 цаг 32 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК