МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж байна.
Тиймээс МАХН-ын гишүүд болон гэр бүлийнхэн нь түүнийг батлан даалтад
гаргах өргөдлөө Улсын ерөнхий прокрурорын газар өглөө.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж байна. Тиймээс МАХН-ын гишүүд болон гэр бүлийнхэн нь түүнийг батлан даалтад гаргах өргөдлөө Улсын ерөнхий прокрурорын газарт өглөө. Н.Энхбаярын хүү Э.Батшугар, туслах Б.Тулга, хуульч Э.Эрдэнэжамьяан болон МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар өргөдлийг прокурорт өгсөн юм. Н.Энхбаярын бие хүнд байгаа тул яаралтай хариу өгөхийг тэд хүссэн ч прокурорууд өнөөдөр сургалтанд сууж байгаа тул хариу өгөх боломжгүй гэлээ. Тиймээс өргөдлийн хариуг хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Мөн ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр дээр бичиг явуулж, биечилж уулзъя гэсэн хүсэлт тавьсан ч боломгжүй гээд хүлээж аваагүй байна. Таван цагаас хойш урьдчилан хорих төвийн байранд нэвтрүүлдэггүй тул үүнээс өмнө, ажлын цагт багтаан өргөдлийн хариуг өгөхийг шаардсан бичиг УПЕГ-т өгөхөөр зэхэж байна.