ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази дахь айлчлалаа Вьетнам улсаас эхлүүллээ. Тэрбээр өчигдөр тус улсын нийслэл Ханойг зорьсон байна. Оросын Гүйцэтгэх засаглалын тэргүүн Вьетнамд хоёр хоног айлчлахдаа Хошимин хотод очихоор төлөвлөжээ. Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайд Нгуен Тан Зун хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Медведев Вьетнам улсын Евро-Азийн эдийн засгийн холбоо буюу Армень, Блеорус, Казахстан, ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийх боломжтой анхны улс гэдгийг онцолсон байна. Тэрээр Вьентнамын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрвээ тус гэрээ хийгдвэл Вьетнам ОХУ-ын 40 сая хэрэглэгчид хүрэх боломжтой болно гэжээ.
ОХУ-ын Ерөнхий сайдыг 30 бизнесмэн дагалдаж байгаа юм байна. Үүний дараа тэрбээр Тайландын Бангкок хотыг зорих аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)