Хятадын Гуйжоу мужид зорчигч тээврийн автобус гол руу унаж, 21 хүн амиа алдсан талаар “Сяньхуа" агентлаг мэдээллээ.
Эхэн үедээ энэхүү ослын улмаас 14 хүн нас барж, дөрвен хүн шархадсан гэж мэдээлж байсан. Гэвч осолдсон хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч хүндээр гэмтэж бэртсэн байсан нь шархаа даалгүй амиа алдсан байна.
Уг хэрэг бямба гаригт орон нутгийн цагаар 19.00 цагт гарчээ. Уулархаг замаар явж байсан автобусны жолооч удирдлагаа алдсанаас Бизе хошуун дахь гол руу ийн унасан байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тайлбарлахдаа осол гарсан зам нь том оврын техник явахад зориулагдаагүй байхад автобус зөрчсөн хэмээн мэдээлж байна.
Г.Үжин