Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Янзага” зусланд 20 настай эмэгтэй Б нас барсан байна. Одоогоор түүний хаяг тодорхойгүй байгаа аж

Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Янзага” зусланд 20 настай эмэгтэй Б нас барсан байна. Одоогоор түүний хаяг тодорхойгүй байгаа аж. Тэрээр хэвлийн зүүн хэсэг, зүүн гуяны урд хэсэг, нуруу болон баруун гуя, ташаанд улаан хүрэн өнгийн хуучин зулгаралтуудтай байжээ. Мөн эрүүний орчим болон зүүн гарын сарвууны ард жижиг зулгаралттай байсан бөгөөд өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.